Морио Геннисин номонд бүртгүүлэх гэсэн биш 2 бяцхан хүүгийн амийг аван одлоо

2013/08/12
Share |
Хүмүүс:
Морио Геннисин номонд бүртгүүлэх гэсэн биш 2 бяцхан хүүгийн амийг аван одлоо

Геннисийн номонд бүртгүүлэх 10000 морины жагсаал, 3000 морины уралдаанд морь унаж уралдсан унаач хүүхдүүдийн талаар Монголын морин спорт уяачдын холбооноос өгч байгаа мэдээллээр 26 хүүхэд мориноос унасан гэхээс өөр мэдээлэл олдохгүй байв. Мориноос унасан хүүхдүүд хөнгөн гэмтэл авсан, зүгээр хэмээн мэдэгдэж байв. Мөн хөндлөнгөөс ажиглалт хийсэн Хүний эрхийн үндэсний коммисынхноос тодруулахад мөн л дээрхтэй адил хариу хэлэв. Гэтэл бодит нөхцөл байдал эсрэгээрээ байгаа талаар бид тодрууллаа. 

ГССҮТ-ийн дарга Л.Жамбалжав хэлэхдээ: 10000 морины жагсаал, 3000 морины жагсаал энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 6 унаач хүүхэд ирсэн. 9-нд мориноос унасан 3 хүүхэд ирсэн. Маргааш нь буюу 10-нд мөн 3 хүүхэд ирсэн. Энэ 6 хүүхэд бүгд эрэгтэй төдийгүй 8-12 насны хүүхдүүд байсан. Эдгээрийн 3 нь Улаанбаатар хотын харъяалалтай, үлдсэн 3 нь хөдөө орон нутгийн харъяалалтай байсан. Мориноос унасан хүүхдүүдийн 1 нь тархины бэртэлтэй, үлдсэн 5 нь дээд мөчний гэмтэлтэй ирсэн. 4 хүүхдэд нь  анхан шатны тусламж үзүүлж ар гэрт нь буцаасан бол 2 нь эмнэлэгт хэвтсэн. Хэвтсэн 2 хүүхдийн нэг нь өнөөдөр өглөө нас барсан. Энэ хүүхэд нь  Дорноговь аймгийн харъяат Б.Мөнхбат гэдэг бөгөөд 12 настай, тархины гэмтлээр нас барсан. Энэ хүүхэд анх Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхдээ ухаангүй ирсэн. Тархи ажиллагаагүй болсон, тархины хүнд гэмтэлтэй байсан.

 

“Яаралтай түргэн тусламжын 103”-ын статистик дүн бүртгэлээс хэлэхдээ:  3000 морины уралдааны үеэр 26 хүүхэд мориноос унасан. Хүнд гэмтэл байхгүй. 6 хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан. Бусад нь зүгээр.

 

Хүний эрхийн үндэсний комиссоос хэлэхдээ: 3000 морины уралдаантай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос Ерөнхий сайд Н.Алтанхуягт зөвлөмж хүргүүлсэн. Уралдааны үеэр бид өөрсдөө Хүй 7 худагт очиж ажилласан. Тавих ёстой шаардлагуудаа тавьсан. 3000 морины уралдаан харьцангуй тайван, ном ёсоороо болсон. Комиссын дүгнэлт яг одоогоор гараагүй байна. 26 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл харьцангуй хөнгөн. Ямар ч байсан аав ээж, ар гэрт нь шууд хүлээлгэж өгөөд явуулсан. Мориноос унасан хүүхдүүд дээр Яаралтай түргэн тусламжын “103”-ынхан ажилласан. Бид хөндлөнгөөс хяналт тавьсан. Харж байхад зарим хүүхэд каскгүй орж байсан тэгэхээр нь каскыг нь өмсүүлж оруул гэсэн шаардлага тавиад хараад зогсож байсан. Гэмтлийн эмнэлэгт нэг ч хүүхэд очоогүй. Уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унаад морь нь толгой дээр нь гишгэсэн байсан. Тэгэхэд тэр хүүхэд касктай байсан учраас каск нь л цуураад өнгөрсөн. Түүнээс биш тэр хүүхдийн толгой ямар нэгэн гэмтэл авалгүй, хөнгөн туссан. Хэрэв каскгүй байсан бол тэр хүүхдийн толгой бяцарч амь насанд нь аюул учрах байсан.

Эх сурвалж: www.aravt.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
SusanSew Кредит наличными в ОТП Банке: http://workle.website/71
IP:109.169.46.22  2018-03-15 09:53:15
SusanSew Кредит наличными в ОТП Банке: http://workle.website/71
IP:109.169.46.22  2018-03-16 06:22:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.