Ц.Мянганбаярын бяцхан хайр,Дарханы мисс Намуунаа

2013/08/13
Share |
Хүмүүс:
Ц.Мянганбаярын бяцхан хайр,Дарханы мисс Намуунаа

Арванзургаахан насандаа хичээл, номоо хаяж Дархан-Уул аймгаас их хотыг зорьж ирсэн шавилхан охин загвар өмсөгч болно гэж сайн сайхан амьдралыг мөрөөдөж байсан нь хэнд ч нууц биш. Ингэж явахдаа тэрээр Ц.Мянганбаяр захиралтай учирч түүний анхааралд өртөөд зогссонгүй өөрийн эрхгүй сэтгэлийг нь татаж ямар сайндаа л хар өнгийн “Infiniti Х-35” загварын цоо шинэ машин бэлгэнд авч байсан гэдэг. Юутай ч Намуунаа охин загварын тайзан дээр гарч бусдын адил топ модель болох нь өнгөрсөн бололтой.
   
Ц.Мянганбаяр түүнд Зайсанд хоёр өрөө байр авч өгсөн бөгөөд олны өмнө гарч хэл амны бай болохоос нь болгоомжилсон уу, яасан загвар өмсөгчийн амьдралыг сонгоход нь тун дургүй байгаа аж. Тэрээр Дарханд байхдаа болж бүтэхгүй эрчүүдтэй нэр холбогдож байсан ч “Алтны магнат” Ц.Мянганбаяр үүнийг мэдсэн хэрнээ ер тоохгүй хүнлэг сэтгэл гаргажээ.
   
Харин загвар өмсөгч Ариунцэцэгийн хувьд Мянгаа захиралтай хамтдаа амьдарч байгаа ч хэн хэн нь хаа хаанаа эрх чөлөө эдэлж ямар нэгэн дарамт шахалтгүй аж төрцгөөж байна. Олон эхнэртэй байх хууль батлагдаагүй энэ цаг үед олон бүсгүйд нэгэн зэрэг дурласан нь хэний буруу вэ?



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!