Дарханд АН-аас нэр дэвшигчдийн дунд халуухан тулаан болох нь

2008/05/17
Share |
Хүмүүс:
Дарханд АН-аас нэр дэвшигчдийн дунд халуухан тулаан болох нь

УИХ ын сонгуульд өрсөлдөх Дархан аймгийн АН-ын нэр дэвшигчдийн дунд багагүй маргаан байсаар байна. Энэ сарын 17-нд болох ҮЗХ-ны хурлаар аймгийн намын хорооноосоо гарч чадаагүй Х.Ганболд гэгч нэр дэвшихээр тодроод байгаа Мөнхдаш. Ш.Түвдэндорж нарыг унагаж, өөрөө мандат олж авахыг санаархаж байгаа нь нэгэнт ил болжээ. Тэрээр “Би олон жилийн турш дарга нарыг нуруун дээрээ гишгүүлж, дээш нь гаргаж байлаа. Харин одоо өөрөө тэдний нуруун дээр гишгэх цаг болсон. Миний гарт Монголын бүх сонин, телевиз байдаг. Би УИХ-ын гишүүн болно” гэж ярьж яваа аж. Тиймээс ч олон жил бугшсан өс хонзонгоо ҮЗХ-ныхоо хурал дээр гаргаж, цусгүй тулаан дэгдээх гэж байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүн Л.Гансүх, Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Хаянхирваа нар дэмжиж, ил цагаан “баадуудаж” байгаа гэнэ. Л.Гансүх гишүүн, Хаянхирваа нар нь Дарханы ТВ-12 телевизийн сувгийг хуваан эзэмшдэг бөгөөд халаасаа нэгтгэсэн хоёрын далд явуулгаар Дарханы тойрог ийнхүү тулааны талбар болох нь тодорхой боллоо. Ямартай ч ҮЗХ-ны хурлаар СХД-т нэр дэвшинэ хэмээн яригдаж буй Кёкүшюзан Батбаяраас эхлээд Х.Ганболд нарыг УИХ-д нэр дэвших эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

Эх сурвалэ: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.