Согтуудаа 5 сартай охиндоо архи уулган зодсон гэх Аятунгаагаас болж, Филипин манай улс 2-ын хооронд асуудал үүсчээ

2013/08/20
Share |
Хүмүүс:
Согтуудаа 5 сартай охиндоо архи уулган зодсон  гэх Аятунгаагаас болж, Филипин манай улс 2-ын хооронд асуудал үүсчээ

Манай улсын иргэн Т.Аятунгааг олон улсын цагдаагийн байгууллага болох интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай нэг хэсэгтээ шуугисан. Харин үүний дараагаар Т.Аятунгаа өөрийгөө хохирогч, төрсөн охиноо хулгайд алдсан хэмээн хэвлэлээр мэдэгдэж байсан. Түүний мэдээллийн дагуу манай улсын ГХЯ-наас Филиппин улсын ГХЯ болоод хуулийн байгууллагад хүсэлт гаргаж өөрийн улсын иргэн А.Тэргэлсар охиныг эх орондоо авчрахыг хүссэн юм. Гэтэл энэ мэдээллийн дараагаар Т.Аятунгаагийн нөхөр болох Филиппин улсын иргэн Чарльз Эдвард Эргэн нь эхнэрээ өөрийн төрсөн хүүхдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулж түүгээр ч барахгүй архи уулгаж, мах идүүлэхийг завдсан тул охиноо аваад зугтсан хэмээн мэдэгдэж охиныхоо эрүүл саруул бойжиж буй зургийг Фэйсбүук хуудсаараа дамжуулж харуулсан.
Харин тэдний энэхүү маргаан нь одоо ямар түвшинд яваа талаар ГХЯ-аас тодруулахад дорвитой хариу өгөхгүй байна.  Харин хоёр улсын дипломат харилцаанд нөлөөлж эхэлжээ. Учир нь тус улсын гадаад хэргийн сайд Альбэрт дель Росориогийн манай улсад хийх айлчлал энэ хэргээс болж тодорхой шалтгаангүйгээр хойшилсон хэмээн эх сурвалж мэдээлж байна.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.