Миний сексы дүр төрх бурхнаас надад заяасан маш том бэлэг

2013/08/27
Share |
Хүмүүс:
 Миний сексы дүр төрх бурхнаас надад заяасан маш том бэлэг

Залуу дуучин Нараг юм юманд "гаажтай" авьяаслаг нэгэн гэдгийг тоглосон кино, дуулсан дуугаар нь мэддэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Үе үе санаанд оромгүй сюрприз дэлгэх дуртай залуу дуучнаар сонин юутай байгааг дуулахаар ярилцлаа.

-Сайн уу. Энэ зуны хэдэн cap дуучин Нара гэсэн нэр нэг их сонсогдсонгүй. Хаагуур амарч байна даа?
-Юуны өмнө хүмүүсийн унших дуртай "Монголчуудын амьдрал" сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Ойрд сонин сэтгүүлд ярилцлага өгсөнгүй. Энэ зун ерөнхийдөө гадаад явж амрах хэд хоногийн аялал байсан. Гэхдээ зуны хэдэн сарыг зөвхөн өөрийнхөө гоо сайхны асуудал болон өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зарцуулсан. Уран бүтээлийн тоглолтоо хийх төлөвлөгөө байсан ч янз бүрийн асуудлаас болж хойшлуулсан байгаа. Хамгийн гол нь залуу бас урлагийн хүн гэдэг утгаараа өөрийгөө өөрчлөх гэж маш их хичээллэлээ. Түүний үр дүн одоо гараад явж байна. Ер нь энэ Зун япон явж амарсныг эс тооцвол зуны өдрүүдийг бараг амралтгүй өнгөрөөлөө дөө. Одоогийн байдлаар ганц хоёр дууныхаа клипний зураг авалт дээр ажиллаж байна. Шинэ уран бүтээлүүд хийсэн байгаа ч одоогоор арай л цацах болоогүй байгаа.

-Өөрийн чинь тоглосон "Цахирмаа" кино дэлгэцэнд гараад байгаа. Ер нь цаашдаа кино урлагт хүч үзэх үү эсвэл дуугаараа явах уу?

-Цахирмаад тоглосноос хойш кинонд тоглох санал их ирж байгаа л даа. Кино найруулагчид намайг өөрийнхөө кинонд таарч тохирно гэж үзээд санал тавьж байгаад маш их баяртай байна. Миний хувьд ямар зохиол дээр ажиллах вэ гэдгээ бас бодно. Зохиол бүрийг шүүрч аван урьсан болгон дээр гүйж очин тоглоод байх нь зөв хэрэг биш л дээ. Тодорхой хэмжээгээр тэр дүрийг бүтээж чадах уу, ямар бүтээл вэ, ямар найруулагчтай хамтарч ажиллах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй байх. Тэгэхгүй, юм болгонд очиж савсганаад байх нь арай л дэндсэн асуудал болох болов уу. Ер нь бол цаашдаа кино урлагт хүч үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ тодорхой сонголт хийчихсэн юм биш. Тэртэй тэргүй хоёуланг нь хослуулах шаардлага надад гарч   ирдэг. Дуугаа мэдээж болихгүй, хойш тавихгүй. Яагаад гэвэл дуу бол миний туйлын мөрөөдөл. Өнөөдрийн  нийгэмд биеэ олон хувааж, олон зүйл амжуулж явахгүй бол болохгүй байна ш дээ. Нэг зүйлээр дагнаад явна гэвэл амьдрахад хэцүү болох байх л даа. Хичнээн дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа ч гэсэн түүгээрээ хангалттай санхүүтэй байж сайхан амьдрах нь хүн бүрийн л хүсэл биз дээ.

-Өөрийгөө хэр чадварлаг жүжигчин гэж боддог вэ. Дуучин болгон кинонд тоглон, туйлшраад гэх шүүмжлэл ч гараад байгаа?
-Яахав дээ. Ер нь бол би СУИС төгсөөд бүх зүйлийг сурсан мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ надад жүжигчний удам байгаа. Ээж маань жүжигчин хүн л дээ. Би ингэж боддог юм. Жүжигчин гэдэг нэр зүүх, мэргэжил эзэмшээд тэр мэргэжлээ сайн түгээж чадахгүй байхаас илүүтэйгээр байгалийн авьяас илүү их чухал гэж. Би энэ тал дээр өөрийгөө жишиж үздэг л дээ. Жишээ нь би Японы Токио хотын гоцлол дуулаачийн ангийг төгссөн. Тэгээд ирснийхээ дараа анхныхаа цомгийг гаргасан боловч би өөрөө маш их чамлаж байсан. Яагаад гэвэл би чинь дуучин гэдэг нэр зүүсэн хүн шүү дээ. Тийм болохоор тэр дуучин нэрийг зүүсэн хүн хийсэн бүтээснээрээ тэр нэрээ хамгаалж, "Үнэхээр дуучин шүү" гэж өөрийгөө илэрхийлэх ёстой. Түүнтэй яг адилхан жүжигчин ч гэсэн мэргэжил эзэмшсэн эзэмшээгүй сайн жүжиглэж чадаж л байвал өөрийгөө жүжигчин хэмээн илэрхийлж байгаа хэрэг юм. Би жүжиглэх ур чадварын талаар багагүй зүйл уншдаг л даа. Мөн Токиогийн их сургуульд ч гэсэн жүжиглэх ур чадварын хичээл ордог байсан. Тийм болохоор жүжиглэх ур чадварын тал дээр хэзээ ч өөрийгөө муу гэж хэлэхгүй. Ямар ч дүрийг бүтээж чадна гэж бодож байгаа.

-Урлагт хүч үзэхээс ямар нэгэн зорилго төлөвлөгөө бий юу?
-Төлөвлөсөн зүйл бий л дээ. Бий болохоос өөр арга байхгүй. Удахгүй тэр ажлаас маань бүтэж эхэлнэ. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж одоо олон юм яриад яахав. Би хийгээгүй ажлаа ярих дургүй л дээ. Би ийм зүйл хийлээ гэж ярина уу гэхээс биш хийгээгүй байж "Би одоо тэслэх гэж байна, том зүйл хийх гэж байна" гэх нь утгагүй асуудал. Монголд амьдраад хоёр жил болох гэж байна. Гэтэл миний зарж байгаа зарлага, урлагаар олж байгаа орлого хоёрын ялгаа эрс тэс байгаа учраас өөр зүйл хийхээс өөр аргагүй болж байна. Мэдээж хүн сайхан амьдрахын төлөө бүхнийг хийх ёстой. Бас бусдын төлөө юм хиймээр байна. Энэ мэт олон шалтгааны улмаас урлагаас өөр зүйл хийх хэрэгтэй болж байгаа юм.

-Хэзээ айлын эхнэр болох гэж байна. Ойрын төлөвлөгөөнд чинь энэ асуудал орсон уу?
-Би хэтэрхий их хүний төлөө байснаа саяхан ухаарлаа. Тэгээд найз залуугүй ганцаараа байх цаг хугацаандаа надад оногдсон бүхий л цагийг өөртөө зарцуулж байгаадаа туйлын их аз жаргалтай байна. Би өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаарч эхэлсэн болохоор ч тэр үү сайхан байна. Эхний ээлжинд өөрийгөө дайчлах хэрэгтэй болжээ. Тийм болохоор найз залууд гаргах цаг зав бараг л олдохгүй байх. Одоогоор айлын эхнэр болох тийм нөхцөл бүрдээгүй ч гэх юм уу, цаг болоогүй байна. Мэдэхгүй ээ, миний нөхөр болох тэр сайхан залуу заяаны хань зам дээр гэдэг шиг гараад ирэх юм бол асуудал өөрөөр эргэж магадгүй. Мэдээж миний нас бол хүнтэй гэрлэж хүүхэд гаргахад боломжийн болсон. Гэхдээ надад наана нь төлөвлөсөн ажил байгаа болохоор гэрийн эзэгтэй болох арай болоогүй байгаа.

-Ирээдүйд гэрлэх хүнийхээ яг юуг нь харах вэ. Эр хүн ямар байвал зүгээр вэ?

-Би нөхөр болох хүнээ их цензурддэг байж магадгүй. Цензур гэхээр л зарим хүмүүс дээд зиндааны энэ тэр гэж ойлгодог. Миний хувьд тийм биш, өөр зүйл л дээ. Хамгийн гол нь нөхөр болох хүн маань хичнээн завгүй байсан ч надад зав гаргадаг тийм хүн байх ёстой гэж би маш их боддог. Надад хааяа уулздаг ч гэх юм уу залуус байна л даа. Гэхдээ тэд миний анхны жижиг, сажиг шаардлага дээр бүдэрдэг. Надад анхаарал тавьдаггүй хүний араас би хэзээ ч явдаггүй. Тийм болохоор ирээдүйд нөхөр болох хүн маань надад цаг зав гарган хэр зэрэг анхаарал тавих нь уу, мөн биеэ авч явах байдал бас бусадтай яаж харьцаж байгааг нь л харна. Надтай яаж харьцаж байгаа нь чухал биш. Хамгийн гол нь бусадтай хэрхэн харьцаж байгаа нь чухал. Бусадтай муухай харьцаж байгаа хүн маргааш ч юм уу нөгөөдөр надтай ингэж харьцана гэдгийг би мэддэг. Тийм учраас харьцааны асуудлыг гол болгож харна. Мөн архи тамхи хэрэглэдэггүй залуучууд надад таалагддаг л даа. Би хааяа тамхи татдаг залуучууд яаж найз бүсгүйтэйгээ үнсэлцдэг байна аа гэж боддог шүү. Надад одоохондоо найз залуутай болмоор байна гээд л гуньж гутраад, хүсэмжлээд байх юм алга. Яахав гараад ирвэл сайн л биз. Цаг нь болохоор болох байх аа.

-Зарим эмэгтэйчүүд үнэхээр их таалагдсан залуугаа өөрийн болгох гэж чармайдаг шүү дээ. Тэгвэл Нара тийм залуу таарвал өөрийн болгох гэж зүтгэх үү?
-Надад таалагдсан залуугаа толгойг нь эргүүлээд өөрийн болгох ид шид байхгүй л дээ. Тэр миний сул тал байж магадгүй. Гэхдээ яахав дээ. Тэр таарах ёстой хүн нь хаашдаа цаг нь болохоор ирнэ шүү дээ. Тийм болохоор юунд нь тэгж шаналаад, тэмцээд араас нь гүйгээд байдаг юм. Би эрчүүдийн араас шаналаад л үхэн хатан тэмцээд байгаа эмэгтэйчүүдийг ойлгодоггүй. Амьдралд маш олон зүйл нэгдэж байж нэг гол чухал зүйл болох байх гэж боддог. Жишээ нь мөнгө бол чухал, аз жаргалтай амьдрах хэрэгцээ. Гэтэл хайр, хүн чанар, өөрөө өөрийгөө хүндэтгэх гээд маш олон чухал зүйл бий ш дээ.

-Өөрийг чинь хүмүүс их сексый имиджтэй гэдэг. Яг амьдрал дээр тийм эмэгтэй мөн үү. Эсвэл уран бүтээл дээрээ магадгүй бусдыг татах гэж тийм дүр төрхтэй байдаг юм уу?
-Миний энэ сексый дүр төрх надад бурхнаас заяасан маш том бэлэг. Яагаад гэвэл дэлхий ертөнц дээр маш олон эмэгтэйчүүд байдаг. Сексый, эгдүүтэй, хурц байх гээд олон зүйл байдаг л даа. Харин эмэгтэй хүний хувьд бол сексый байх гэдэг нь маш том баялаг гэж боддог. Би сексый төрхөөрөө маш их бахархдаг. Гэхдээ энэ дүр төрхөө буруугаар ашиглаад явбал утгагүй асуудал. Энэ чинь имидж дүр төрх болохоос өөрийн зан чанарыг харуулсан задгай байдал биш. Сексый байна гэдэг нь бүсгүйчүүдийг илүү эмэгтэйлэг болгодог. Зарим нэг нь гуя, хөхөө гаргаад л сексыи гэж ойлгодог. Огтхон ч тийм биш шүү дээ. Сексый гэдэг нь ямар ч хувцас өмссөн цаанаасаа илэрч байдаг дүр төрх. Би зөвхөн уран бүтээл дээр л сексыи төрхтэй байдаг гэвэл ташаа ойлголт. Сексый байвал олны анхаарлыг татна гэж ч зорилго болгоогүй. Зөвхөн би байгаагаараа, амьдрал дээрээ ч өөрийнхөө хүссэнээр ийм л байдаг.

-Секс амьдралын тань хэдэн хувийг эзлэх вэ. Манайхан секс гэхээр таагүй байдлаар хүлээн авдаг. Таны бодлоор секс тэгж хүлээн авахаар зүйл мөн үү?
-Насанд хүрсэн хүний хувьд сексийн талаар ярихад юундаа ч ичихэв дээ. Яс юман дээрээ муухай зүйл энэ тэр гээд яриад байгаа тэр хүмүүс чинь өөрсдөө "но"-той хүмүүс. Секс шиг сайхан юм хаана байна. Ингээд хэлчихвэл намайг янз янзаар ярих л байх. Хүн бүр заавал дотны хүнтэйгээ секс хийдэггүй шүү дээ. Зарим нэг нь тохиолдлоор ч гэсэн секс хийдэг. Заавал дотны хүнтэйгээ тэр сексийг хийдэггүй хүн өчнөөн л байдаг. Би л гэхэд найз залуугаасаа салаад жил хагас болж байна. Тэр хооронд дотны хүн байхгүй юм чинь юу ч болоогүй гэж сансрын худлаа юм яриад яахав. Гэхдээ сексийг амьдралын гол зүйл болгоод яваад байх нь тэнэг хэрэг. Сахил санваар хүртчихсэн гэлэнмаа биш найз залуу байхгүй юм чинь гээд тас гүрийх нь ч хаашаа юм. Ер нь секс бол амьдралын чухал зүйлсийн нэг нь бас мөн л дөө. Энэ тал дээр надтай санал нийлэх хүн байгаа байх аа. Миний амьдралын тэдэн хувийг секс эзэлнэ гэж тодорхойлоход хэцүү байна л даа. Мэдээж чухал байр суурь эзэлнэ. Гэхдээ чухал байр суурь эзэлдэг гээд л заавал секс хийх гээд яваад байх юм байхгүй ш дээ. Надад хэдэн cap ч сексдэхгүй үе байдаг. Найз залуу байхгүй бол хэнтэйгээ сексдэх юм. Тийм биз дээ. Секс бол амьдралын чухал зүйл боловч байнга хүсэмжлээд бодоод явах зүйл биш.

-Задгай дүртэй, сексийг голчлон харуулсан кинонд тоглох санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?

-Энэ талаар хааяа боддог юм. Ийм эротик кинонд тоглох санал надад өмнө нь ирж байсан. Харин түүнд би татгалзсан л даа. Монголчууд өнөөдөр эротик киног яг гоё утгаар нь хийж чадах хэмжээнд хүрсэн үү гэдгийг сайн бодох хэрэгтэй. Мөн зохиолоо сайн мэдэх хэрэгтэй. Хамгийн гол нь эротик кинонд тоглоно гэдэг бол хичнээн эротик төрхтэй байсан ч түүнийг өнгөлж гаргана гэдэг хэцүү маш том техник юм шиг санагддаг. Тийм болохоор энэ тал дээр их бодолтой хандах ёстой л доо. Аа яадаг юм би сексый төрхтэй юм чинь ямар ч кинонд тоглосон сексый харагдана гэж бодвол тэр нь том эндүүрэл, том тэнэглэл. Тийм учраас маш сайн зохиолтой, чадварлаг хамт олонтой зохиол ирэх юм бол уян хатан хандана.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ. Өөрийг чинь бас шоуддаг энэ тэр гээд их ярьж байсан л даа?
-Би өнгөрсөн жил "Үнэн үү үнэн" гээд ток шоунд орохдоо, “Тийм би аймар их шоуддаг" гэж ярьж байсан. Гэтэл одоо бодоход ямар олон буруу алхам хийж байснаа бодоод их ичдэг юм. Юугаа хийж эрээ цээргүй шоудаж явснаа бахархууштай нь аргагүй ярьдаг байсан юм бол. Одоо харин 2009 онд миний шоуны амьдрал ор тас байхгүй болсон. Өөрийнхөө сайн сайхны төлөө би зөв зүйл хийж байгаа учраас би маш их аз жаргалтай байна. Тэр үед би амьдралын буруу хэв маягтай байсан байх. Одоо тэс өөр амьдралын төлөө гэсэн амьдралын зөв хэв маягтай болсон.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КраснокР°Ð¼ÐµÐ½ÑÐºÐµ ЗакладкР¸ бошки в Ясном в Ð¿Ð¾ÑÐ¾Ð»ÑŒÑÑ ‚ве нашли 400 кг кокаина Купить марихуаР½Ñƒ в сочи Дэбк метиламР¸Ð½ ипс соляная кислота ацетон ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Арамиле Купить Марки Воронеж ЗакладкР¸ рыбинск Метадон в Борзе ЗакладкР¸ в херсоне крэк кокаин Фото амфетамР¸Ð½ Купить Хмурый Майкоп КраснодР°Ñ€ закладкР¸ скоростР¸ свойствР° марихуаР½Ñ‹ Форпати биз Ð²Ð¾Ð·Ð´ÐµÐ¹ÑÑ ‚вие гашиша на человекР° Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Балахне Купить Шишки ак47 в Злынка Шишки ак47 в ÐÐ¾Ð²Ð¾ÑƒÐ»ÑŒÑ Ð½Ð¾Ð²ÑÐºÐµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Борзе ÐœÐ°ÑÐ»Ð¸Ñ‡Ð½Ñ ‹Ð¹ мак википедР¸Ñ БезрядиР½ сергей алексееР²Ð¸Ñ‡ фскн россии биографР¸Ñ Купить реагент для спайса Тесты на наркотиРºÐ¸ в СаратовРµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ростов Купить МЁД МамоновР¾ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Себеж Эйфория магазин ессентуРºÐ¸ Состав противоР°ÑÑ‚Ð¼Ð°Ñ‚Ð¸Ñ‡ еских сигарет АстматоР» метадон как Ð¸Ð·Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ ŒÑÑ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КовровоР¼ Как сделать водный Ð±ÑƒÐ»ÑŒÐ±ÑƒÐ»Ñ Ñ‚ор Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ гашиш купить ЗакладкР¸ лирика в Усть-или
IP:46.161.61.85  2018-03-27 15:03:19
jaoiopmser розовый гашиш Купить экстази в МамоновР¾ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СмоленсРºÐµ Сусуман купить Лирика 300мг (Прегаба
IP:185.251.71.22  2018-08-03 16:14:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.