Сайхансамбуугийн эхнэрийг “Нарантуул”-ын хэрэгтэй холбогдуулан хорьлоо

2013/08/29
Share |
Хүмүүс:
Сайхансамбуугийн эхнэрийг “Нарантуул”-ын хэрэгтэй холбогдуулан хорьлоо

2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас 53 настай О гэгч эмэгтэй хүн шатаж нас барсан мөн тус захад үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учирсан харамсалтайхэрэг гараад байгаа билээ.

Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьжээ.Энэ хүмүүс нь тус захад ажилладаг хүмүүс юм байна. Тэднийг эрүүгийн хуулийн 189,2-оор эрүү үүсгэжээ. Энэ заалтад нь хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм байна.

Дөрвөн хүний нэг нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр Г.Оюунсогоо юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн 138.2 дэх хэсэгт зааснаар, тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие амь нас хохирсон гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан,эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн гал түймэр гарсан өдөр тус захад жижүүрт гарсан нэг манаач, хоёр цахилгаанчинд эрүү үүсгэн шалгаж буй юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Tiimee Oyunsogoo gej jigteihen saihan huuhen baidiin Saihansambuugiin ehner
IP:202.131.231.11  2013-08-29 09:55:20
mmmmm hun horih yamarch shaardlaggui sanamsargui hereg gai gazar dooroos
IP:202.179.10.150  2013-08-29 18:21:36
same day loans ”hopefully this comment doesn�t appear multiple times (it appears to freeze once i try to post my comment.. not certain if it�s really posting), but all I truly wanted to say was great post and thanks for sharing.”
IP:208.82.123.221  2015-10-20 05:17:21
granite countertops ”I recently came across your web site and have been reading along. I thought I would leave my very first comment. Nice blog! I will keep visiting this website very frequently.”
IP:208.82.123.221  2015-10-20 05:21:43
asKesu86jjt cleocin gel article source nexium viagra fluoxetine bupropion read this
IP:46.161.9.20  2016-06-05 11:19:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.