Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор хулгайн хэргээр хоригдож байна

2013/08/29
Share |
Хүмүүс:
Хөтөлийн ”Цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор хулгайн хэргээр хоригдож байна

Хөтөлийн "Цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдорхулгайн хэргээр хоригдож буй юм байна. Мөн тус компанийн Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д.Валяхүү нарыг сулласан гэх мэдээлэл гарч байсан ч тэд хоригдож байгаа аж.

 

Энэ сарын 19-ны өдөр Хөтөлийн "Цемент, шохой"-н үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг гэргийтэй нь, тус компанийн Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д.Валяхүү нарыг баривчлан Дархан-Уул аймгийн Дархан сумын IV багийн нутаг дэвсгэрт орших хорих 445-р ангид саатуулаад байсан юм. Үүнээс хэд хоногийн дараа Б.Баатаржав, Д.Валяхүү нарыг байцааж дуусаад сулласан гэх мэдээлэл гарч байсан ч тэднийг суллаагүй байгаа юм байна. Харин үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг Төв аймгийн цагдан хорих төв рүү шилжүүлэн шалгаж байгаа аж.

 

Хөтөлийн "Цемент, шохой” ХК-ийн  захиралуудын шалгагдах болсон гол шалтгаан нь тендер сонгон шалгаруулалт болон, авлига, хулгайн хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

 

Яг одоогоор ямар тендер будлиантуулан хэдэн төгрөг завшсан нь тодорхой бус байна. Харин авлигын тухайд ажилчиддаа сар бүр 1 сая төгрөг өгдөг байсан нь хууль бус үйлдлээ хаацайлан хамгаалахын тулд ажилчиддаа авлига өгсөн хэрэг болон буруутгагдаж байгаа

 

Тус компанийн гүйцэтгэх захирал А.Шоовдор нь дээрх хэргүүдтэй холбоотой төдийгүй хулгайн хэргээр давхар шалгагдаж байгаа аж. Тодорхой хэлбэл уулын кабель хулгайлан зарж чамгүй их ашиг олдог байсан гэх мэдээлэл байна.

 

Тэр ч бүү хэл А.Шоовдор нь тус компанийн гүйцэтгэх захиралын суудалд суумагцаа өөрийн гэсэн хүмүүсээ үйлдвэрийн томоохон албан тушаалд томилж эхэлжээ. Түүнтэй хамт баривчлагдан шалгагдаж байгаа Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д.Валяхүү нар түүний татаасны хүмүүс. Тэднээс гадна тус үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч н.Наранчимэг, Ц.Зоригт нарын хүмүүс ч тушаал дэвшсэн төдийгүй аав хүү хоёрын нийлэн байгуулсан компани нь Хөтөлийн "Цемент, шохой” ХК-ийн хөрөнгө мөнгөөс чамгүй “саадаг” байжээ.

 

Хөтөлийн "Цемент, шохой” ХК гэх саалийн үнээг тэд хэрхэн ашиглав

 

Сая сая төгрөгөөр ажилчдаа авлигаддаг Асарваань овогтой Шоовдор гэгч хэн байв?

 

Их уурхайд эзэн сууж арабын шейх шиг аашилдаг А.Шоовдор нь өдгөө 55 настай. Уг гарал нь Завхан аймгийн Завханмандал сум.  Тэрбээр аймгийнхаа I арван жилийн сургуулийг дүүргэж, 1982 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн тэрбээр 1982-1983 онд Хөвсгөл аймаг Могойн голын уурхайн инженерээр ажиллаж байхдаа цэрэгт татагдаж 1983-1985 онд цэргийн албаа хаагаад 1985-1987 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад тэсэлгээний инженерээр ажилд орсон нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ. Тодруулан өгүүлбэл 1987-1989 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад уулын цехийн орлогч дарга,1989-1993 онд Хөтөлийн цемент шохойн комбинатад уулын цехийн дарга, 1993-1999 онд Хөтөлийн "Цемент Шохой" ХК-д уул тээврийн цехийн дарга, 1999-2000 онд Хөтөлийн "Цемент Шохой" ХК-д худалдаа хангамж эрхэлсэн захирал, 2000-2004 онд "Хөтөлговь" ХХК-д дэд захирал, 2004 оноос хойш өдийг хүртэл Хөтөлийн "Цемент Шохой" ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Үүнийхээ хажуугаар улстөрд хөл тавьж 1996 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч, 2008 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

 

Түүний хэтэвчийг зузаалсан №1 бизнес нь уулын кабель хулгайлан зарах ажил байсныг эх сурвалж мэдээлсэн. Үүнийхээ хажуугаар үйлдвэрийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноо ашиглан өөрийн гэсэн хүмүүсээ албаны захиралаар томилсон нь өөрийгөө хамгаалуулах, сул орлого олох аятай таатай нөхцөл болжээ. Ажилчдынхаа утасны төлбөрийг цалин дээрээс нь суутгадаг ч утасны төлбөр нь ордоггүй, нийгмийн даатгалын төлбөр төлөгдөггүй гэх олон асуудал далд байдаг аж.

 

Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Д.Валяхүү 

 

Уулын инженерийн ажил эрхэлдэг байсан тэрбээр А.Шоовдорын татаасаар үйлдвэр эрхэлсэн дэд захирлын суудалд тухалж чаджээ. Тэрбээр эл албан тушаалд очсоноосоо хойш бэлжиж хувийн хүнсний дэлгүүрээ нээсэн аж. Энэ нь Хөтөл хотхоны 16 дугаар байрны нэг давхарт байрлах "Хөтөл Номин" хэмээх хүнсний дэлгүүр юм.

 

Ахмад ажилчин Цоодол түүний хүү Ц.Зоригт нар  "Цемент Шохой" ХК-д молигодож ашиг болдог уу?

 

Дээрх эрхэмүүдээс гадна "Цемент, шохой"-н үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байгаа ахмад ажилчдын нэг болох Цоодол гэгч эрхэм сайн мэдээ дуулгасангүй. Бас л луйврын хэрэг хийсэн нэгэн бололтой. Түүний хүү Ц.Зоригт нь тус үйлдвэрийг түшиглэн боссон "Занар" ХХК-ийн захиралаар ажилладаг аж. “Занар” ХХК-ийг анх керамзитын үйлдвэр хэмээн нээж байсан ч өдгөө "Цемент, шохой"-н үйлдвэрт занар нийлүүлдэг байна.

 

Гэхдээ нотой ноцтой болоод байгаа асуудал нь тус үйлдвэрт занар нийлүүлдэг эсэх нь эргэлзээтэй аж. Учир нь “Занар” ХХК шохойн чулууг бага зэрэг шатааж, өнгө оруулаад занар хэмээн шахдаг байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ мэтээр Хөтөлийн “Цемент, шохой" ХК-ийн захиралуудын булхай эхнээсээ илэрч эхэллээ. Энэ талаар бид шинэ мэдээлэл байнга хүргэж байх болно.

 

Х.Амгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.