Шагай завгүй гүйсээр

2013/08/30
Share |
Хүмүүс:
Шагай завгүй гүйсээр

Нэгэн үе УДЭТ-т харьяалагдаж байсан залуу жүжигчин Г.Алтаншагай хоёр жилийн турш мөрөөдсөний эцэст өөрийн “Мөрөөдлийн театр”-аа байгуулж чадсан хөдөлмөрч нэгэн. Тэрбээр үргэлж шинэлэг, шинэ санаа, өвөрмөц арга барилаар уран бүтээлээ туурвисаар  үзэгчдийн дунд нилээдгүй хүндлэгдсэн билээ. Мэдээж ард түмнийхээ дунд ам сайтай байгаа нь авъяас чадвар, хөдөлмөрч зангийнх нь биз ээ. Тайз, дэлгэц, кино гээд олон арван бүтээлд дүрээ мөнхөлж буй залуу жүжигчин энэ зун нилээд завгүй байсан сурагтай. Учир нь намраас шинэ уран бүтээлээ үзэгчиддээ барихаар цаг наргүй ажилласан гэнэ.

 

Энэ их ажлын хажуугаар жүжигчин залуу маань “Жалам хар Гоүлд” пивоны сурталчилгаанд хүртэл тоглосон нь залууст ихээхэн хүрч, тэр байтугай халуухан жүжигчин бүсгүй Туяатай хүртэл “нэр холбогдоод” амжсан билээ. Өнгөрсөн онд ””Мөрөөдлийн театр””-ын уран бүтээлчид ””Амьдрал өөрөө бэлэг””, ””Хайртай бол эргэж хараарай””, ””Ид шидтэн”” зэрэг жүжиг, ””Ээжийн дайсан”” уран сайхны кино бүтээсэн бол тун удахгүй 9 сарын дундуур бас нэгэн шинэ уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэх нь ээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.