Хүмүүс: Ц. Мянганбаяр | Д.Пүрэвсүрэн | |
10 жилийн сурагч байх үеээсээ л эхлэн олны танил болсон жүжигчин Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн ховор. Загварын тайзнаа ч хувийн амьдралдаа ч гялалздаг тэрээр 2 дахь амьдарлиа зохион хөөрхөн охидын ээж болоод буй. Түүний 2011 онд өгч Байсан нэгэн ярилцлагаас хүргэж байна.
- Охиныхоо аавын талаар сонин юу байна. Сүүлийн үед баригдах нь хоригдох нь гэж яригдаж байгаа. Анхны бүх юмаа зориулсан хамт амьдарч байсан, танай охины эцэг, тодорхой хугацаанд эхнэр нөхөр болж явсан хүний хувьд их сайхан гэгээн дурсамжууд байдаг байх. Тийм болохоор санаа зовж байгаа байх?
- Холбоотой байгаа, гоё гоё баярууд байгаа. Энэ болгонд ярьж уулздаг. Гадуур элдэв яриа гарах болгонд нь санаа зовдог. Бие, ажил төрөл нь гайгүй байгаасай гэж боддог. Хүн амьдраад ирэх тусам илүү ухаан суудаг, тэр хүнийг үзэн ядах биш ойлгох тал руугаа ордог юм шиг санагддаг. Тэр муулаад байгаа хүмүүс нь 10 хуруу тэгш юм уу. Хүнд заавал нэг сайхан чанар байгаа. Тэр талыг нь олж харахгүйгээр тэр чигт нь газар дор ортол муулдаг. Тэр хүнд зөндөө олон сайхан чанар байгаа. Өчнөөн олон хүнийг цалинжуулаад ар гэрийг нь сайхан авч яваа. Тийм болохоор сайхан болно байхаа гэж боддог.
- Олон тэрбумын өртэй гэгдээд байгаа …
- Үнэн ч юм уу худлаа ч юм уу, би бас мэдэхгүй.
- Асууя гэж боддоггүй юу?
- Үгүй, би анхнаас нь оролцдоггүй байсан. Үнэхээр ажилтай толгой нь өвдөөд явж байхад би оролцоод яах юм. Тэгэхийн оронд “Хоолоо идсэн үү, бие нь яаж байна, хувцас хунар нь дажгүй юу” гэж асууж байсан нь дээр.
- Ер нь охинтойгоо хэр холбоотой байдаг вэ?
- Ер нь бид хоёр хоёулаа ажил ихтэй хүн. Гэхдээ аль охинтойгоо уулздаг, цаг зав гаргадаг. Заримдаа би ажил ихтэй үед охинтойгоо уулзсан байдаг.
- Мянганбаяр захирал охинтойгоо уулзахаараа юу хийдэг бол?
- Дэлгүүр хэснэ, хоолонд ордог юм шиг байна лээ.
- Олон хүүхэдтэй алдарт эцэг болсон гэдэг. Та хоёрыг миний хоёр охин гэж дууддаг байсан гэж сонсож байсан? Ер нь охиндоо хангалттай анхаарал тавьж чаддаг уу?
- Ер хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог, энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог.