Ц.Дэлгэрмаа: Би ор сураггүй алга болоогүй бас бусдыг залилдаг хүн ч биш

2013/08/30
Share |
Хүмүүс:
Ц.Дэлгэрмаа: Би ор сураггүй алга болоогүй бас бусдыг залилдаг хүн ч биш

Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмааг “Их хэмжээний мөнгө залилаад сураггүй алга болсон” гэх шалтгаанаар эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл сүүлийн хэд хоногт газар авсан. Эх сурвалжийн мэдээлснээр бол түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд түүнийгээ буцааж төлөлгүй Солонгос яваад тэр чигтээ ор сураггүй алга болсон хэмээсэн. Энэ талаар тодруулахаар “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаатай холбогдож дараах хариултыг авлаа.

-“Зоос банк”-наас зээл аваад ор сураггүй алга болсон гэх мэдээлэл гараад байгаа. Солонгос явахын тулд зээл авсан юм уу. Зээлийнхээ талаар тодруулаач?

-Ор сураггүй алга болсон хүн ингээд утсаа аваад өөртэй чинь ярих уу /инээв/. Манай хамтлаг 2003 онд 3 дахь цомогоо гаргахаар Зоос банкнаас 12-13 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед энэ мөнгөөрөө цомгоо хэвлүүлээд л дууссан юм. Анх зээл авахдаа бид тооцоо хийж үзээд шинэ цомогоо  худалдаанд гаргаад түүнийхээ борлуулалтын мөнгөөр зээлээ төлнө гэж тооцоолж байсан боловч яг үнэндээ зээлийг хурдан хугацаанд төлөх боломж гараагүй. Борлуулалтын орлогоосоо зээлээ төлсөөр байгаад 4 мянга орчим ам.долларын зээл үлдсэн юм. Тэрийг нь би дангаараа төлж эхэлсэн. Сүүлд 1520 ам.доллар үлдэж үүнийг нь 2006 онд манай ээж “Зоос” банкны ажилтанд өгснөөр өр дууссан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа эрэн сурвалжилж байна гэсэн асуудал гарч ирэхэд бид гайхсан. Учрыг нь асуутал “Та Зоос банкинд 1520 ам.долларын өртэй байна гэсэн”. Ингээд өр төлбөрийг нь өгчихсөн байхад яагаад асуудал гараад ирэв гээд манай ээж холбогдох албаны хүмүүсээс нь асууж тодруулаад учрыг нь олсон.

-Яагаад төлөгдсөн зээлийг дахин сөхөж бүр эрэн сурвалжилж байна гэсэн зар гаргасан юм бол?

-Зээлийн сүүлчийн үлдэгдэл болох 1520 ам.долларыг өгөхдөө ээж маань ажил дээрээ өгчихсөн байдаг юм. Яагаад гэвэл банкны өр барагдуулах албаны хүн утасдахаар нь ажил дээр ирээд авчих гээд нөгөө хүн нь ээжийн ажил дээр ирж авсан гэсэн.

-Тухайн үед зээлийн үлдэгдэл төллөө гэсэн баримт бичиг өгч авалцахдаа гарын үсэг зураагүй юм болов уу?

-Гарын үсэг зуралгүй яахав. Төлбөр төлсөн гэсэн баримтных нь гарын үсгийг шинжлүүлээд банкны ажилтных мөн гэсэн дүгнэлт гарсан  энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.