`Ганц худаг`-т хоригдсон `Сампил` Ц.Ганзоригийг хамтлагийнхан нь батлан даалтаар гаргаж авлаа

2008/05/17
Share |
Хүмүүс: Ганзориг | 
`Ганц худаг`-т хоригдсон `Сампил` Ц.Ганзоригийг хамтлагийнхан нь батлан даалтаар гаргаж авлаа

Олны дунд “Овжин охид” уран сайхны киноны Сампилын дүрээр алдаршсан жүжигчин Ц.Ганзориг идэр залуу насныхаа гурваас таван жилийг “аавынд” өнгөрөөхөөр болоод байгаа бололтой. Учир юу хэмээвээс 2 сарын 28-29-нд шилжих шөнө “Маск” продакшны залуу жүжигчин Ц.Ганзориг хамтлагийнхаа жүжигчин Л.Эрдэнэзаан, н.Чулуунцэцэг нартай шөнийн 12 цагийн үед Кино үйлдвэрээс хальс авахаар явж байжээ. Тэд жүжигчин Л.Эрдэнэзааны машинтай явж байгаад кино үйлдвэрийн урд ирж зогсоход хажууд нь шар өнгийн таксинаас гурван хүүхэн буух гээд хаалгаа онгойлгохдоо манай эрхэм жүжигчний машины хаалгыг хүчтэй цохисноос үүдэн ширүүн маргаан дэгдсэн байна. Залуу хүмүүсийн ааг омог болсон хойно маргааныг эвтэйхэн яриад зохицолгүй, зодоон цохион дээрээ тулжээ. Зодоонд жүжигчин Ц.Ганзориг, н.Чулуунцэцэг нар оролцсон бөгөөд жүжигчин Л.Эрдэнэзаан зодооныг салгахыг оролдсон боловч дийлээгүй гэж мэдүүлж байгаа аж. Зодоон дөрвөн хүүхэн хөнгөн гэмтэл авснаар төгсчээ. Хөнгөн гэмтэл авсан гурван хүүхэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар жүжигчин Ц.Ганзориг гэмт хэргийн сэжигтнээр татагдаад байгаа юм байна. Ингээд дээрх хэрэгт холбогдолтой таван хүнд эрүүгийн хуулийн 181.2, 181.2,5 гэсэн зүйл ангиар эрүү үүсгээд байгаа юм байна. Эрүү үүсгэсний дараа жүжигчин Ц.Ганзориг, н.Чулуунцэцэг нарыг удаа дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас дуудсан боловч ямар нэг шалтаг шалтгаан хэлээд нэг ч удаа очоогүй аж. Тиймээс жүжигчин Ц.Ганзоригийг мөрдөн байцаах ажиллагаанд саад болж, цаашлаад оргон зайлж магадгүй гэж ойлгогдохоор нөхцөл байдал үүсгэсэн гэж үзсэнээс албадан ирүүлж, “Ганц худаг” дахь урьдчилан хорих байранд гурав хоног саатуулжээ. Хэдийгээр жүжигчин маань өөрийгөө буруугүй гэж байгаа боловч тухайн үед зодооныг харсан гэрчүүд буруутгах шалтаг байгааг гэрчилж байгаа гэнэ. Тиймээс хэрэгт холбоотой болох нь нотлогдож байгаа юм байна. Түүнийг “Ганц худаг”-т гурав хоносны дараа хамтлагийнхан нь хөөцөлдөж байгаад батлан даалтаар гаргажээ. Жүжигчин Ц.Ганзориг эхнэр хүүхэдтэй болоод удаагүй байгаа бөгөөд хүүхэд нь дөнгөж таван сартай гэнэ.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.