О.Магнай: Ард түмнээс албан ёсоор уучлал хүсэж байна

2013/09/02
Share |
Хүмүүс:
О.Магнай: Ард түмнээс албан ёсоор уучлал хүсэж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь такси үйлчилгээний салбарын өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийг стандартад нийцсэн таксийн үйлчилгээгээр хангуулах талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж ярилцсаны үндсэн дээр

- Такси үйлчилгээний авто тээврийн хэрэгслүүдийг нэгэн жигд өнгөтэй болгох,
- Стандартын шаардлага хангахгүй авто тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэж буй байдлыг таслан зогсоох,
- Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэл бүрийг стандартын шаардлага хангуулж тоолууртай болгох,
- Стандартын шаардлага хангасан аж ахуй эрхлэгчдийн таксийг авто замын нэг дүгээр эгнээгээр явуулдаг болгохоор болсон билээ.

Энэ дагуу иргэдэд ая тухтай, найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа таксины үнийг эхний нэг километрийг 1500 дараагийн километрээс 1000 төгрөгөөр тооцох боломжтой тухай Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран шийдэх тухай олон нийтэд мэдээлсэн билээ.

Харамсалтай нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цагаа олоогүй энэхүү мэдэгдэл нь олон нийтийн эсэргүүцэлтэй ихээхэн тулгарч байгаа тул ШӨХТГ-ын дарга О.Магнай “Миний хийсэн уг мэдэгдэл нь цаг үеэ олоогүй буруу шийдвэр байжээ. Миний буруу” хэмээн ард түмнээс албан ёсоор уучлал гуйлаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.