Тэд хамтдаа бүхнээс илүү хүчтэй

2013/09/03
Share |
Хүмүүс:
Тэд хамтдаа бүхнээс илүү хүчтэй

Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүд мисс Х.Бадамгэрэл, модель С.Төгсөө нар “Andra Model Management” хэмээх агентлаг байгуулсан билээ. Тэд олон улсын загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулах хүсэл эрмэлзэлтэй чадварлаг загвар өмсөгчид болоод загварын ертөнцөд хөл тавих хүсэл сонирхолтой охид хөвгүүдийг дэмжиж, хамтран ажиллахаар ийнхүү ажлын гараагаа эхлүүлээд байна.  Тус агентлагийн үүсгэн байгуулагч нь мисс Х.Бадамгэрэл бөгөөд өдгөө ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бол гүйцэтгэх захирлаар нь загвар өмсөгч С.Төгс ажиллаж байгаа гэнэ.

Х.Бадамгэрэлийн хувьд залуу хүний хийж бүтээж болох олон салбарт хүч үзэж, чамгүй амжилт гаргаж яваа авьяаслаг нэгэн бөгөөд “Мисс Монголиа 2009” оны “Тэргүүн мисс”, Монголын шилдэг 100 залуугийн нэг, “Шилдэг оюутан”, “Шилдэг залуу алтан медалт”, “Гоёл 2010” наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, “MODART Vision Top Model 2011” гэх өргөмжлөлийн эзэн. Харин С.Төгс нь “Mersedes Benz Berlin Fashion week” -ийн тайзнаа Face, Anja Cockel London брэндийн Face болон алхаж байсан бөгөөд Hole Magazine, Looky Looky campaigne germany-ийн нүүр царайгаар шалгарч, хэдийнэ дэлхийн загварийн тайзнаа эх орныхоо нэрийг мандуулж яваа нэгэн.

Байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч тус агентлаг өөрийнхөө давуу талыг хөгжүүлж үеийнхэндээ болон аав ээж, ах эгчийнхээ бахархал нь болохын зэрэгцээ, загварын ертөнцөд хөл тавих хүсэл ирмэлзэлтэй охид хөвгүүдэд зориулсан олон төрлийн давуу тал бүхий сургалтуудаа хэдийнэ эхлүүлжээ. Түүнчлэн суралцагчдынхаа урлагийн боловсролд анхаарал хандуулж, СУИС-иас мэргэжлийн багш нарыг урин хичээл заалгаж, уулзалт зохион байгуулж байгаа гэсэн шүү.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.