Эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь байшингийн сууринд нуужээ

2013/09/03
Share |
Хүмүүс:
Эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь байшингийн сууринд нуужээ

Гэмт этгээд таван жилийн дараа эхнэрээ хөнөөснөө хүлээж, цогцос нуусан газраа зааж өглөө-

Тав хоногийн өмнө Баянзүрх дүүргийн XI хороо “Ургах на­ран” хороолол руу эргэх уулз­ва­раас 10 метрийн зайд гавлын яс буюу дунд чөмөг, сүүжний яс олдсон байна. Олдсон гавлын ясыг хэнийх, ямар учраас энэ хүн нас бар­сан зэрэг шалтгааныг тайлж ам­жаагүй байтал дахин нэг гав­лын яс олджээ.

Тодруулбал, Баян­гол дүүргийн XIX хо­роо 57 дугаар байрны урд талын тран­шейнаас нас бараад удсан эмэг­тэйн гавлын яс олдсон бай­на. Хаана амьдардаг хэн гэгч бо­лохыг тус дүүргийн цагдаагийн хэлтэст одоо шалгаж байгаа ажээ.

Харин өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Холбоо толгой” 38-953 тоот хашаанд байх байшингийн сууринаас  шороонд булсан нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж, шүүх шинжилгээнд шилжүүлэн өгчээ. Эхний хоёр цогцос гадны нөлөөтэй нас барсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.

Холбоо толгойн  38-953 тоот хашаанд булшлагдсан цогцос хэнийх байв

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооноос олдсон цогцос нь гадны нөлөөтэй нас барсан байна. Өөрөөр хэлбэл, нөхөр нь  эхнэрээ хөнөөн булсан байжээ. Түүнийг ямар учраас хөнөөх болсон, гэмт этгээдийг барьсан эсэх талаар мэдэхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон юм. 

Энэ хэргийн талаар цагдаагийн алба хаагчид мэдэж байсан ч тодорхой мэдээлэл өгөхгүй байсан. Харин энэ талаар өөр нэг эх сурвалжаас тодруулахад “102 дугаараас Баянзүрх дүүргийн  Цагдаагийн хэлтсээс очиж хамгаалалтад ав гэсэн. Хүний цогцос олдсон гэсэн.

Цогцос Баянзүрх дүүргээс олдсон ч Чингэлтэй дүүрэгт хэрэг болсон учир тус дүүрэг рүү шилжүүлсэн” гэсэн юм. Ингээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж, тодруулах гэсэн  ч  мөн л тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг шалгагдаж байгаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Тиймээс цогцос олдсон гэх газар руу явлаа. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн төлөөлөгчтэй уулзах гэсэн ч амралтаа авсан лхагва гарагаас нааш орохгүй гэж, хорооны хэсгийн ахлагч нар хэлж байлаа. Улмаар цогцсыг хаанаас олсон болох талаар Холбоо толгойн 38 дугаар гудамжийг хариуцдаг хэсгийн даргаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Цогцсыг тэнд байгаа гэдгийг яаж мэдсэн юм бэ?

-Өнгөрсөн амралтын өдөр манай хүүхэд шүүх гэсэн бичигтэй машин, баахан цагдаа нар ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд хэрэгт дурлаж гарах гэсэн ч яваад өгсөн. Сураг сонсоход  цогцос олдсон гэсэн. Гар нь гарчихсан байсныг хүн харж хэлсэн гэж байна билээ.

-Цогцос олдсон хашаанд ямар айл амьдардаг юм бэ?

-Тохь тухтай, ямар нэгэн асуудал гаргадаггүй айл байдаг. Өөр зүйл мэдэхгүй.
Тэрбээр илүү зүйл ярихыг хүссэнгүй. 

...Ингээд цогцос олсон гэх газар руу очлоо. Биднийг очиход цогцос гаргаж авсан нүхийг таглаагүй яг хэвээр байв. Энэ хашаанд амьдрах айлыг гаднаас нь харахад нэлээд чинээлэг гэмээр харагдаж байсан. Хоёр давхар ягаан өнгийн хаустай энэ айлын зүүн талын хойд талаас байшингийнх нь суурийг  гартал нь ухсан харагдав.

Мөн энэ хэсэгт дээрх айлын зоорь байдаг аж. Энд юу болсон талаар хөрш айлын эзэгтэйгээс тодруулахад “Энэ айлд хулгай орсон гэсэн. Уржигдар бөөн цагдаа нар ирчихсэн байсан. Энэ айл нэлээд чинээлэг айл. Авто сургууль ажиллуулдаг гэсэн. Гэхдээ хоёр жилийн өмнөөс энд төвхнөсөн. Өмнө нь гадаад явчихдаг  байсан” гэв. 

Гэмт этгээд таван жилийн өмнө эхнэрээ хөнөөсөн байна

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 38-953 тоотод  хулгай орж, их хэмжээний эд зүйлсээ алджээ. Энэ хэрэгт холбоотой хэмээн 40 орчим насны эрэгтэйг саатуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.

Энэ үед гэмт этгээд зөвхөн хулгай хийгээд зогссонгүй, хүн амины хэрэгтэн болж таарсан аж. Тодруулбал, гэмт этгээд хулгай хийсэн айлынхаа байшингийн суурин доогуур эхнэрийнхээ цогцсыг нуусан байжээ.

Тэрбээр хийсэн хэргээ хүлээсэн бөгөөд яагаад эхнэрээ хөнөөх болсон, цогцсыг булахдаа юу ашигласан, хэнтэй хамт байсан гээд бүгдийг нэг бүрчлэн ярьжээ. Өөрөөр хэлбэл, эхнэрээ хэрхэн хөнөөсөн гэдгээ детальчилан ярьсан байна. Гэмт этгээд эхнэрээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөнөөж, улмаар хүнгүй газар хэмээн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт авч ирээд ийн булжээ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.