Монгол улсын бахархал эх орондоо ирлээ

2013/09/05
Share |
Хүмүүс:
Монгол улсын бахархал эх орондоо ирлээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрөгч сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд  зохиогдсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын тамирчид амжилттай оролцож, багийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан билээ.

Тэгвэл тус тэмцээнийг зорьсон жүдочид өглөө үүрийн 04.05 цагт эх орондоо ирсэн байна. Энэ удаагийн жүдо бөхийн ДАШТ-ээс 48 кг-ын жинд манай тамирчин ОУХМ М.Уранцэцэг зодоглож дэлхийн аварга болсноор манай улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга эмэгтэй жүдочтой болж баяр, бахдалаар дүүрэн байсан. Түүнчлэн ОУХМ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн эзэн болсон юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.