Монголын нугараач охид, Солонгост биеэ үнэлж байгаад баригдсан ч эх орондоо ирэхийг зөвшөөрсөнгүй

2013/09/06
Share |
Хүмүүс:
Монголын нугараач охид, Солонгост биеэ үнэлж байгаад баригдсан ч эх орондоо ирэхийг зөвшөөрсөнгүй

Манай авъяаслаг охидыг гадаадад нугараачаар ажилуулна хэмээн хуурч биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг сүүлийн үед гарсаар байна. ОхидыгМалайз ,Сингапур, Макао, Хонконг гэх мэт азийн орнуудад аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж байна. Харин сүүлийн үед залуу охидыг гадаадын циркэд уран нугараачаар ажилуулна хэмээн авч очсон хүмүүс нь охидыг албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ.Гэмт хэргийн золиос болсон 4 охин Солногсоос олдсон байна. Тэднийг хэзээ тэнд авч очсон гэдэг нь тодорхойгүй. Нугараач охид Солонгост ширээний үйлчлэгч хийж, цаашлаад биеэ үнэлж байжээ. Энэ хэргийг мэдсэн даруйд Элчин сайдын яамнаас арга хэмжээ авч, ажлыг нь таслан зогсоож авалгүй удсан бүх цалинг нь авч өгсөн байна. Түүнчлэн Монгол руу ирэх зардлыг нь хүртэл гаргаж өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сард визнийх нь хугацаа дуусахаар авчрахаар болсон байв. Гэтэл охид  Монгол руу явахаас татгалзаж визнийхээ хугацааг сунгах хүсэлтээ гаргасан байна. Тэдний хэлснээр “Монголд очоод хийх ажил олдохгүй.

Мөнгөгүй байна гэдэг хэцүү” хэмээн нутаг буцахаас татгалзжээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Тэднийг уран нугаралтын гэрээтэй авч очсон ч ширээний үйлчлэгч хийлгэж, янз бүрийн байдлаар ажиллуулж байсан юм билээ. Тэгээд Элчин сайдын яамнаас тэдний энэ ажлыг нь таслан зогсоогоод, ажиллаж байсан газраас нь цалин мөнгийг нь авч өгсөн” гэсэн юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас илүү мэдээлэл хэлэх боломжгүй гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.