Ч.Ганхуягаар толгойлуулсан иргэд “САЛААВЧТАЙ” жагсаал хийлээ

2013/09/07
Share |
Хүмүүс:
Ч.Ганхуягаар толгойлуулсан иргэд “САЛААВЧТАЙ” жагсаал хийлээ

Сангийн сайд асан Ч.Ганхуяг, их эмч Б.Болдсайханаар ахлуулсан хэсэг иргэд төр баригсадын хариуцлагагүй үйлдлийг эсэргүүцэн “Салаавчтай жагсаал” гээчийг зохион байгууллаа.

Тэд ордны зүүн баруун талд гаран “Алтанхуяг сайдаа май”, “Энхболд дарга аа май” хэмээн салаавч гаргаж байсан юм. Юуны тулд ийнхүү салаавч гаргаж байгааг тодруулахад “Эдийн засаг хямралд орж, вальютын ханш тэнгэрт хадаж бараг 1700 төгрөг хүрчихээд байна. Ханшийн өсөлтөд ард иргэд үргэдэж байгаа нь хэний ч  нүдэнд илт байсаар атал дарга нар юу ч хийхгүй байна. Намрын чуулганыг хурдан хуралдуулах хэрэгтэй байхад амралт, хөдөө гадаа гээд тэр ажлаа хийхгүүй байна. Улс эх орон нь хүнд нөхцөлд байхад заавал товлосон хугацаанд хуралдах ёсгүй” гэсэн юм.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.