Үнийн хөөрөгдлийг барилдаж буулгахгүйгээс хойш ...

2008/05/19
Share |
Хүмүүс:
Үнийн хөөрөгдлийг барилдаж буулгахгүйгээс хойш ...

Бидний цөөн монголчуудыг туйлшрамтгай ард түмэн хэмээн нэг биш хүн хэлж байхыг сонссон. Хэдийгээр ил, далд олон удаа энэ үгийг сонсч, тэр хэрээр санал зөрж, монголчуудаа өөрийнхөө хэмжээнд өмөөрөөд л өнгөрдөг байв. Гэтэл сүүлийн үед энэ үг ч ёстой орой руу орох гэгч болж байх шиг. Учир нь тун удахгүй болох сонгуулиас болж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх болсноос урд хожид сонсогдож байгаагүй явдал жирийн зүйл болтлоо “жижгэрч” байгаа болохоор тэр. Ирэх сарын 29-нд болох сонгуулийн “Их нас” болсон сунгаанд хэний аавын хүү тунаж үлдэхийг одоо таахын аргагүй. Тиймээс мөрөн дээрээ толгойтой, толгой нь жаахан сийрэгхэн ажилладаг, хур хөрөнгөгүй ч хураагаад овоолчихсон хэсэг нөхөд энэ сонгуульд хүч, хөдөлмөрөө зарж байна. Мэдээж жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг жамтай. Тиймээс ч бариа нь ил ч бартаа нь далд уралдаанд аз нь аавын хүү торохгүй. Харин ааваасаа татгалзаж, овгоо сольсон, тойргоосоо нуугдаж толгойгоо худалдсан нь түрүүлэх бүү хэл барианд орох нь юу л бол гэцгээх юм, ард түмэн нь. Монголчууд үнэн үг шар тос гэдэгсэн. Харин энэ үнэн нь хаана шар тосоо зуугаад алга болчихсон юм бол доо. Магадгүй томчууддаа бага харагддаг ч толгойгоо мэдээд шийдвэрээ гаргачихдаг ард түмэн нь нэгийг мэдэж, хоёрыг бодсон нь лавтай. Эрхэм уншигчид маань анзаарсан биз. Олныг үл нурших ч аль хэдийнэ өөрсдийн шийдвэрээ гаргасан ард түмэн /сонгогчид гэвэл илүү онох байх/ чинь. Тиймээс ирээдүйн гишүүд болох эрхэм нэр дэвшигчид та бүхэн цаг цагт нэг үнэд орж, сонгуулийн жилд бүр ч хаданд гардаг ардтүмнээ дэндүү гэхэд багадмаар басч үнэлээд байгаа юм биш үү. Монголчууд нэг үхрийн эвэр дэлсэхээр мянган үхрийн эвэр доргидог гэцгээдэгсэн. Гэтэл ирээдүйн парламентчид, өнөөдрийн нэр дэвшигчид та бүхний зарим нэгний нь үйлдэл дэлсэх биш дэлдэж, доргих биш цуураад байгаа юм биш үү. Монголын ард түмэн эрийн гурван наадмаа үзэж, эр биеийн чадлаара гайхуулсан бөхөө дээдэлдэг. Тэр ч бүү хэл гүндүүгүй, ноён нуруутай, хүч чадал, бяр тэнхээтэй ч хүүхэд шиг гэнэн цайлган гэх мэтээр магтдаг. Харин магтаалд цадсанаас, ёстой л цадахад цагаан хурганы сүүл хатуудсан нөхдүүд өөрсдийгөө илүү ихээр үнэлж, эгээ л УИХ-д төр барилцах ёстой хэмээн зүтгэж байх юм. Махан биеийн хүчийг үзэх, “мангуу” толгойгоо ажлуулж, төр улсын бодлогыг тодорхойлох хоёр өөр. Өөр өөртэй үзүүр тохойноос ч ихээр ялгаатай гэдгийг тэд мэдэхгүй байна уу, мэдэхийг хүсэхгүй байна уу. Мэдээж мэдэхийг хүсэхгүй байгаадаа л ийнхүү ёстой улайрсан бух шиг зүтгэж, энэ биеийг нь өсгөж, өдий зэрэгт хүргэсэн эцгээсээ хүртэл татгалзлаа гэж үү. Нэр хугарахаар яс хугар гэдэг ард түмэн чинь та бүхнийг тэртэй тэргүй алс хол, төрийн бодлого барилцах гэж зүтгэх хэрэггүй. Зүгээр л зүлэг ногоон дэвжээндээ ард түмнийхээ хайр ивээлд үлдэхийг хүсээд байна. Монголын улс төрд бөхчүүдийн улс төрийн нүүдэл хэрэггүй. Мөн энд тэндхийн алт, мөнгөн хараацай, аяга тагш будааны наймаачид бүр ч хэрэггүй ээ. Төрийн бодлого хатуу байдаг шиг ээ, бодлогыг баригчид ухаантай, улс төрд бэлтгэгдсэн байх ёстой. Түүнээс улс төрчид нь бөх барилдаж, морь уях хэрэггүй. Өнгөрсөн дөрвөн жилд улс төрчид хангалттай бөх барилдаж, морь уралдуулж, хууль засч, барилга барьсан. Харин одоо улс төрчид нь улс төрдөө, уяачид нь наадмын талбайдаа, бөхчүүд нь ногоон дэвжээндээ, бизнесменүүд дэлгүүрийнхээ лангуун дээр байвал яасан юм. Нэгэнт л инфляци өсөхөөр бөхчүүд нь барилдаж буулгаж, бизнесменүүд сөхөрч унагахгүйгээс хойш толгой нь малгайдаа, тогоо нь авдар дотроо байх нь та бүхний яриад байдаг шударга хэрэг болно биш үү. Дөрвөн жил дүлийрч суугаад гэнэт л ухаан орсон юм шиг мөнгөөр бороо оруулж ядарч хувхайрсан иргэдийнхээ саналыг худалдаж авахаа больё. Юуны төлөө 18 жилийн туршлагатай Ардчилсан төртэй билээ. Тулаад ирсэн асуудлыг туулаад гарах ард түмэнтэйн хэрэг юусан билээ. Амьдралаа, ирээдүйгээ бодоод, ганцхан удаа зоригтой алхаад, шийдвэрээ шударга гаргамаар байна. Тэгээд ч цэр нь цээжиндээ бөгс нь бөөрөндөө гэдэг биз дээ, энэ чинь…

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Çàêëàäêè ýêñòàçè â Íåå êóïèòü êðèñû Áåðåçíèêè Âè÷óãà êóïèòü HQ Ãàøèø NO NAME Ìîñêâà Ãîëüÿíîâî êóïèòü çàêëàäêó VHQ GanBang Cocaine 98% Peru КарбамаР·ÐµÐ¿Ð¸Ð½ передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза Ðàìàò-Ãàí êóïèòü áîøêè Îêòÿáðüñêèé êóïèòü çàêëàäêó LSD-25 (HQ) 250ìêã Çåëåíîäîëüñê êóïèòü çàêëàäêó êóïèòü áèòêîèí çà usd Íåâüÿíñê êóïèòü MDMA Pills - ORANGE Çàêëàäêè íàðêîòèêè â Îñòðîãîæñêå Ìîñêâà Î÷àêîâî-Ìàòâååâ
IP:185.252.187.12  2018-08-28 23:40:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.