Д.Цэндсүрэн:Төслийн үр шимийг Увсчууд хүртэж байгааг онцлох учиртай

2013/09/07
Share |
Хүмүүс:
Д.Цэндсүрэн:Төслийн үр шимийг Увсчууд хүртэж байгааг онцлох учиртай

Төсвийн тухай хуульд шинэчлэл хийж,  орон нутгийн хөгжлийн санг байгуулж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.  Тодруулж хэлбэл, 2002 онд батлагдсан төсвийн тухай хуулийн дагуу улсын нийт төсвийн ердөө наймхан хувийг орон нутгийн төсөв эзэлдэг байв. Тэгэхээр  УИХ-ын 76 гишүүн улсын нийт төсвийн 92 хувийг захиран хуваарилж, үлдсэн багахан хэсгийг гурван сая орчим хүн хуваан зарцуулж байсан гэсэн үг.  Өнөөдөр иргэд “Орон нутаг хөгжүүлэх сан”-д улсын төсвөөс хуваарилагдсан тодорхой хэмжээний мөнгийг шууд хүлээн авч зарцуулах эрх нээгдээд байгаа. Ингэснээр  аймаг, суманд тулгамдаж буй асуудлыг иргэд хамтдаа ярилцаж шийддэг эхлэл тавигдаж буй.  Энэ өөрчлөлт газар дээрээ хэрхэн хэрэгжиж, орон нутагт бүтээн байгуулалтын ажлын явц ямархуу байгаа талаар Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа. -Наадмын дараа намар гэдэг. Орон нутгийнхан өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ базаагаад эхэлсэн үү?-Өө, тэгэлгүй яахав. Улсын баяр наадмын дараахнаас  өвөлжилтийн бэлтгэл ажлаа базааж эхэлсэн дээ. Өвлийг өнтэй давахын тулд эртнээс бэлдэх хэрэгтэй. -Энэ жилийн хувьд онцлогтой. Иргэд ярилцан  тодорхой хөрөнгийг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө зарцуулж буй. Бодит хөрсөн дээрээ хэр хэрэгжиж байна вэ?-Иргэд хэний ч гарыг харалгүй нутаг усныхаа хөгжил цэцэглэлтэд  гар бие оролцоод, өөрсдөө удирдан зохион байгуулах бололцоотой болж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн санг сум бүрт байгуулсан. Гол эх үүсвэр нь улсын төсвөөс орох санхүүжилт. Орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдсан мөнгөө хэрхэн яаж зарцуулахыг  Засаг дарга биш иргэдийн нийтийн хурлаас шийддэг болж байгаа юм. Сумын асуудлыг  сумын иргэд мэддэг болсон хэрэг. Аймгийн хувьд  ч ялгаагүй. Иргэдээрээ хэлэлцүүлээд, тэднээсээ  асуугаад, эхний ээлжинд ямар ажлаа хийж гүйцэтгэхээ тогтоод хэрэгжүүлээд явж байна.  Хууль  нь шинэ, хөгжлийн санд  мөнгө анх удаа орж ирж  байгаа болохоор туршлагагүйтэх асуудал гарч байгааг нуухгүй ээ.  Гэхдээ цаашид  улам чанаржина гэдэгт итгэлтэй байгаа. Орон нутгийн бие даасан байдалд дорвитой ахиц гарч байна. Бүтээн байгуулалтын ажил энэ жилийн хувьд  боломжийн хэмжээнд явагдаж байгаа. Харин ирэх жил хүний нүдэнд харагдах, гарт баригдах, иргэдийн амьжиргаанд нэмэр болох зүйл бүтээе гээд сум, аймгийнхаа ИТХ-д танилцуулаад эртнээс иргэдтэйгээ  яриа хэлэлцээр эхлүүлж байна. -Увс аймгийн хувьд ямар томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа вэ?-Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж байна. Ажил авчихаад хугацаанд нь  өгдөггүй, чанаргүй гүйцэтгэдэг, хэл ам дагуулдаг  компанийг тендерт дахиж  шалгаруулахгүй гэсэн зарчим барьж байгаа. Тиймээс  аж ахуйн нэгжүүд   хариуцлагаа  ухамсарлаж, аль болох хугацаандаа, чанартай гүйцэтгээд  дараагийн ажил авахаар шамдаж байгаа шүү. Манай аймгийн хувьд  өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалт гэвэл  190 км хатуу хучилттай зам баригдаж байгааг онцолж болох юм.  Графикийн дагуу 70 орчим  км-т хучилтаа хийсэн . Ирэх аравдугаар сарын 31 гэхэд ашиглалтад орчих байх. 3 тэрбум төгрөгөөр  битүү зах барьж байна. Энэ онд ашиглалтад орохоор 700 орчим түрээслэгч дулаан, тохилог орчинд худалдаагаа  хийх боломж бүрдэнэ. 20 жил цементэн дээр гадаа  зогсч наймаа хийж байгаа хүмүүс  шүү дээ. Мөн Эрүүл мэндийн Оношилгооны төв ашиглалтад орох гэж байна.-Баруун  гурван аймгийг авто замаар хэзээ холбож дуусах вэ?-Энэ жил Увс аймгийн хувьд  190 гаруй км зам ашиглалтад орно. Ховд, Баян-Өлгий аймагт ч зам баригдаж байгаа.  Ирэх жил нэлээд  олон км  зам баригдана. 2015 он гэхэд дээрх  аймгуудыг хатуу хучилттай  авто замаар  холбочих байх.  -Орон сууцны хороолол барьж байгаа гэл үү?-Тиймээ. Бид хувийн хэвшлээ дэмжье гэсэн бодлого барьж байгаа. Энэ нийгмийг чирж авч явдаг, баялаг бүтээдэг хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. 180 гаруй айлын орон сууц энэ жил ашиглалтад орно. Төр  газар, дэд бүтцийг шийдээд өгчихөөр хувийн  барилгын компаниуд орон сууцыг сүндэрлүүлж байна. Орон сууцны квадрат метрийн үнэ өндөр байхгүй болов уу гэж найдаж байгаа. Өөр хувийн компаниуд ч орон сууц барих хүсэлтээ илэрхийлж байна. Хувийн хэвшилд эрх чөлөөг нь өг, битгий дарамтал, хүнд суртал гарга. Тэгвэл  аяндаа ажлын байр нэмэгдэнэ. Хувийн хэвшлийнхнийг  манай, танай намынх гэж алаг үзэлгүй, аавын хөвгүүдэд адил хандаад итгэл хүлээлгэхэд тэд юуг ч бүтээж чадна, орон нутаг ч тулгамдсан  асуудлаа шийдээд явах бололцоо бий болно. - Увс аймаг бензины үнийг 80 төгрөгөөр буулгасан гэсэн. Ямар зохицуулалт хийв?-Энэ нийгмийн чирэгч нь хувийн хэвшил гэдэгт би үнэн голоосоо итгэдэг. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж цаашид харилцан бие биенээ дэмжиж ажиллахаар тохиролцон бензин шатахууны үнийг 80 төгрөгөөр буулгасан нь манай аймгийн ард олонд багаар бодоход жилд 2,0 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна. -Баруун гурван аймгийн хувьд нэг бэрхшээлтэй асуудал нь эрчим хүч. Цахилгаан станц барих тухай яригдаад байдаг ч ажил хэрэг болохгүй юм аа?-Эрчим хүчийг ОХУ-аас худалдаж авдаг. Жилд 10 орчим тэрбум төгрөг төлдөг  гэдэг.  Хүний гар харна гэдэг  хэцүү шүү дээ.  60 мегаваттын цахилгаан станц баригдвал баруун гурван аймгийн цахилгааны асуудлыг шийдэх боломжтой.  Цахилгаан станцаа уурхай түшиглэх үү, аймгийн төвд барих уу  гэдэгтэй санал зөрөлдөөнтэй байгаа. Баруун гурван аймагт нүүрс элбэг. Тэр дундаа Увс аймагт. Нүүрсний нөөц ихтэй. Цахилгаан станц барьбал олон талын ашигтай. Тогны хязгаараас гарна, жилд төлдөг 10 тэрбум төгрөг Монголын компанид үлдэнэ. Үүнийг дагаад ажлын байр шинээр бий болно, бас орлого багатай , чадан ядан  ажиллаж  байгаа нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сайжирна.  Дээрээс нь  авто замаар холбогдож байна. Оросууд ч манай хил руу олон улсын зэрэглэлийн замаа чиглүүлэн барихаар яарч байна. Баруун аймгууд авто замаар Улаанбаатартай холбогдоод, оросууд цаанаас зам тавьчихвал Увс аймаг Ази, европыг холбосон авто замын гол зангилааны нэг болно. Тэгвэл  транзит тээврийн урсгал нэмэгдэж  дэд бүтцээ дагаад  хөгжиж дэвшинэ. Тиймээс  эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын төлөө зүтгээд л байна даа.  -Танай аймагт Монголын Мянганы сорилтын сангийн   хоёр төсөл хэрэгжээд дуусч байна.  Хэр үр дүнтэй байв?-Монгол Улсын эдийн засаг хүндхэн байхад одоогоос таван жилийн өмнө Америкийн ард түмэн 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, зургаан томоохон төсөл Монгол Улсад хэрэгжиж эхлэсэн.  Энэ бол тэнгэрээс буусан мөнгө биш. Хэн нэгэн илүүдсэндээ өгсөн мөнгө ч биш. Америкийн ард түмний татвар төлөгчдийн хөрөнгө. Сайхан  сэтгэлийн илэрхийлэл болгож тулгамдсан асуудлаа шийдэхэд зарцуулаарай гэж өгсөн  тусламж  нь Монголын ард түмэнд маш их өгөөшөө өгсөн гэж боддог. Зургаан төслийн хоёр нь манай Увс аймагт амжилттай хэрэгжээд дуусч байна.  Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл, Эрүүл мэндийн төслийн үр шимийг Увсчууд хүртэж байгааг онцлож хэлэх учиртай. Манай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлвэрлэлийн төв төсөл хэрэгжихээс өмнө хүндхэн байдалтай байсан юм. Харин одоо эрс өөрчлөгдсөн шүү дээ.-Жилд 1500 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг болсон юм уу?-Одоо 1500 гаруй оюутан сурч байна. Сурах орчин эрс сайжирсан. Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах арга барилыг сайжруулах гээд хийсэн зүйл их бий. Анги танхимуудыг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмж  суурилуулж өгсөн байгаа.  Энэ төв нь манай аймгийн  мэргэжилтэй ажилтан бэлтгэх гол бааз нь болж байна. Энд сурч төгссөн хүмүүсийн 60 гаруй  хувь нь ажилтай болж байна. -Эрүүл мэндийн төслийн үр шимээр сумын эмнэлэг ч хавдарыг  эрт илрүүлэх чадамжтай болсон гэх таатай мэдээ сонсогдсон шүү?-Эрүүл мэндийн төсөл нэгдсэн эмнэлэг дээр хэрэгжсэн. С.Ламбаа Эрүүл мэндийн сайдаар томилогдсныхоо дараа “Бүхэл бүтэн аймгийн нэгдсэн эмнэлгийг дэндүүлсэн байна аа”  гэж хэлж байсан. Тэр цагаас хойш Эрүүл мэндийн яамнаас ч анхаарч, дээрээс нь Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хэрэгжснээр өнөөдөр байдал эрс өөрчлөгдөөд байгаа. Төслийн хүрээнд аймгийн эмнэлэгт  оношлогооны орчин үеийн  тоног төхөөрөмж суурилуулж, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулж, чадавхийг нь дээшлүүлэхийн төлөө чамгүй олон зүйл хийсэн. Тэр байтугай анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сумуудын эмнэлгүүдэд  ахиц, дэвшил  гарсан. Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлыг улам эрчимжүүлэх,  цаашид улам хөгжүүлэх үүднээс  Засгийн газраас  аймагт иж бүрэн оношлогооны төв барих хөрөнгийг шийдэж, ажил ид  үргэлжилж байна. Монголчууд нэг зүйлийг бодох ёстой. Монголын Мянганы сорилтын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  Юнескогийн  гээд төсөл хэрэгжүүлж байна, үүнийг цааш нь  үргэлжлүүлээд  аваад явдаг, тодорхой үр дүнд хүргэхэд анхаарах  нь чухал. Төсөл дуусангуут хийсэн, бүтээсэн зүйлийг орхисноор  унтраад алга болбол сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайран сэтгэл, хайран мөнгө, хайран зорилт. Харин Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил унтрахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Алслагдсан манай аймгийн хувьд иргэд нь Улаанбаатар руу, гадаад руу өвчнөө оношлуулах гэж асар их зардал, чирэгдэл болдоггүй, нутагтаа оношлуулаад, хоёрдугаар шатны эмнэлэгтээ эмчлүүлэх бололцоогоор  нь хангахын төлөө зорьж байгаа. Сумдынхаа эмнэлгийг ч чадавхижуулахад анхаарч байна. -Увс аймагт зүрх, судасны өвчлөл ихтэй гэдэг. Эрт илрүүлэг, үзлэг хийснээр буурах хандлагатай байгаа гэл үү?-Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй шилдэг аймаг шалгаруулахад   Увс аймгийн Эрүүл мэндийн газар 2-р байр эзэлсэн шүү дээ.   Халдварт бус өвчин, осол гэмтлээс  сэргийлэх  талаарх  иргэдийн  мэдлэг, хандлага сайжирч, эрүүл зан үйл төлөвшин , эрт илрүүлэлтийг  амжилттай хэрэгжүүлсэн эсэхийг дүгнэсэн гэж ойлгож байгаа.  Манай аймагт өвөлдөө 50 градусын хүйтэн, зундаа 40 гаруй градус хална. Энэ байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал нь нөлөөлдөг байх. Зүрх судас, даралт, хавдарын өвчлөл өндөртэй.  Мөн  сэтгэл зовоож байгаа нэг асуудал нь осол гэмтэл. Үүний нэлээд хувь нь  архи ууж, хятад мотоцикл хөлөглөж яваад осолд их өртөж байна. Харин төслийн хүрээнд осол гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар нэлээд ч сургалт, сурталчилгаа явуулсан. Бас эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог хийснээр хавдрыг эрт оношилж  эмэгтэйчүүдийн өвчлөл буурсан үзүүлэлт гарсан.  Эхийн болон хүүхдийн эндэгдэл ч багасч байгаа таатай мэдээ бий. Д.Дэлгэр 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jumdaa илрүүлэг үзлэгийн үр дүнг иргэд хангалттай мэддэггүй гуйж л үзэж байгаа Гуйлгаад үздэг цаг хэзээ ирэх бол доо
IP:202.179.11.70  2013-09-08 22:25:31
Josiah I like watching TV 200 mg seroquel high716 Other Insurance Amount must be equal to Zero
IP:93.115.94.85  2014-08-02 09:11:34
Mississippi house plans ”I cannot subscribe to your rss feed for some reason. I�m using google reader by the way.”
IP:208.82.123.205  2015-10-07 23:36:18
house plan gallery ”When i visit a blog, chances are that i get disappointed. Regarding your blog,I have to say that you have done a good job here.”
IP:208.82.123.205  2015-10-07 23:36:52
house plan gallery ”You should take part in a contest for one of the best blogs on the web. I will recommend this site!”
IP:208.82.123.205  2015-10-07 23:38:09
JimmiXzS rm0896 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.40  2016-10-14 21:51:28
JimmiNil Rk0FUT http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.22  2017-11-28 03:50:18
dbrnhhdhr jxD9pgrrgxhkqiexzt, [url=http://vpbyvzhrctsd.com/] vpbyvzhrctsd[/url], [link=http://ecakkhtlimcv.com/ ]ecakkhtlimcv[/link], http://huvwcfcyzreg.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:49:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.