Хар тамхи хэрэглэсэн гэх залуусын дунд жирэмсэн эмэгтэй байжээ

2013/09/09
Share |
Хүмүүс:
Хар тамхи хэрэглэсэн гэх залуусын дунд жирэмсэн эмэгтэй байжээ

Өнгөрсөн долоо хоногт бүлэг залуус хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага Цагдаагийн газар ирсэн байна. Уг хэрэг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд  байрлах “Орд 17” зочид буудалд болсон бөгөөд хэсэг залуус манай дүүд хар тамхи татуулах гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг дагуу цагдаагийн албан хаагчид очиход тус зочид буудлын хоёр давхарт Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 24 настай эмэгтэй Э, Б, С, Х нары хамт мансуурсан байдалтай байсан гэнэ. Тэдэнд хөх ууттай өвс, гаанс хэлбрийн усны сав зэрэг байсныг эд мөрийн баримтаар хураан авч, залуусыг саатуулжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Ингээд мэдээллийн мөрөөр явж дээрх хэргийг нүдээр үзсэн ч нэрээ нууцлахыг хүссэн  тус буудлын ресепшин бүсгүйгээс зарим нэг тодруулага авсан юм.

Танай буудлаас бүлэг залуус хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээлэл ирсэн. Энэ хэрэг яг хэзээ болсон юм бэ?

Миний өмнөх гараан дээр нэг тийм хэрэг боллоо гээд цагдаа нар манай хоёр давхрын өрөөнд нэгжлэг хийгээд явсан. Эхлээд бол өнгөрсөн Лхагва гаригт  нэг эмэгтэй, хоёр эрэгтэй үйлчлүүлэгч бичиг баримтаа шалгуулаад манайд буудалласан. Харин шөнийн 00 цагийн үед нэг жирэмсэн эмэгтэй тэдгээр хүмүүс дээр хурдхан орчихоод гараад ирье гээд шалаад байсан. Би бодохдоо нэгнийх нь эхнэр юм болвуу л гэж бодоод оруулчихсан. Төд уалгүй өнөөх жирэмсэн эмэгтэй бөөлжөөд байгаа бололтой ариун цэврийн өрөөрүү нааш цааш гүйгээд л байсан.

Тэгээд хар тамхи хэрэглэж байна гэж яаж сэжиг төрөв? Ямар нэг шинж тэмдэг ажигласан юмуу

Мансуурсан гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй. Бид ороход нь архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүйг сануулаад гаднаас ямар нэг шингэн юм авч орохыг эрс хориглодог. Манай дотоод дүрмэнд Цааш нь энд дарж уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Htvevatty ok’ car payday loans best payday loans open online bank account pay day loanhttp://paydayloans-online.us.o rg/ OK’
IP:46.119.127.241  2018-01-24 15:19:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.