Хүмүүс: Саманд Жавхлан | |
Монголоороо амьсгалсан дуучин С.Жавхлан монгол хувцасаараа гоёж монгол гэрт амьдарч байгаа хэмээсэн ч сүүлийн үеийн интерьерээр шийдэж засаж тохижуулсан сайхан гэгчийн байранд амьдардаг болох нь тодорхой болсон. Гэсэн ч “Ам баатар” болсон тэрбээр гэрт амьдарч байгаа гэдэг үгнээсээ “Урвахгүй” гэдгээ баталсан төдийгүй Увс нутагтаа очиж амьдарна хэмээсэн юм. Тэрбээр нүүдэлчин монголчуудын жишгийг дагаж монгол гэрээ тэмээнд ачин өөрөө хөтөлж явсаар нутагтаа очиж төвхнөнө хэмээсэн билээ. Гэтэл өдгөө юун тэмээн хөсөг, монгол гэр манатай, халимаг, буриадаар хэрэн хэсэж уран бүтээлээ туурвисан шигээ цохиж явна.