Дуучин Ч.Уранхолбоо: Охиноо харах болгонд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай сайхан мэдрэмж төрдөг

2013/09/10
Share |
Хүмүүс: Ану | 
Дуучин Ч.Уранхолбоо: Охиноо харах болгонд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай сайхан мэдрэмж төрдөг

Сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хийсэн бүхэн сайхан байдаг. Яг түүн шиг сэтгэлээс ундран гарсан яриа хүртэл сайхан. Хэвлийдээ бүрэлдэн, энэ ертөнцөд төрөх өдрөө хүлээн, халуун дулаан орчинд бойжиж буй ургийн ээждээ мэдрүүлж буй тэр гайхамшигт мэдрэмжийн тухай хуваалцаж буй дуучин Чулуунбаатарын Уранхолбоотой чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэндээ таатай байна. Арван хэдхэн настайгаасаа эхлээд урлаг гэх их айлын босгыг давж, урлагийн хүнд сорилт, шалгалтыг даван их тогоондоо үлдэж чадсан тэрбээр өөрийгөө “Гал шиг ассан” хэмээн тодорхойлсон нь сайхан санагдлаа. Эрч хүч бүхий улаан өнгө, өөдөө цоролзсон галын дөл дулаахан, сайхан энергийг түгээдэг. Яг түүн лугаа сэтгэлээсээ унагасан үг бүр нь дулаахан сайхан байлаа. Дулаахан, энхрийхэн, хайр буцалсан дотоод ертөнцөө уудлан чин сэтгэлээсээ ярилцсан Ч.Уранхолбоодоо талархал илэрхийлье.

-Ээж болсонд тань хамт олныхоо болон мянга мянган уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Охинтой болсноосоо хойш “Баяр хүргэе” гэдэг сайхан үгийг сонсож “Баярлалаа” гэдгийг байнга хэлж, өглөө бүрийг аз жаргалтайгаар угтаж байна.

-Ану, хэдэн сард амаржсан бэ. Охин нь зөндөө том болсон биз дээ. Аль эрт ээж болсон гэж сонсож байсан ч үгүйсгэсэн, баталсан мэдээлэл зэрэгцээд л яваад байсан?

-Өнгөрсөн зургадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охин маань одоо хоёр сартай. Амьдралдаа гарсан энэ том өөрчлөлтийг яагаад олонд дэлгэж, мэдээлээгүй вэ гэхээр эх хүнд үр хүүхдээ хамгаалах, харамлах төрөлхийн зөн совин ч гэх юм уу, сэтгэл байдаг юм байна. Ялангуяа Монгол зан заншил Цааш нь энд дарж уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!