Хүмүүс: Уранцэцэг.Г | |
Монголын загварын ертөнцөд цахиур хагалж, загвар өмсөгчдийн мөрөөдөл болсон бүхий л шагналын эзэн болж чадсан Г.Уранцэцэг Солонгос улсын урдаа барьдаг гоо сайхны эмнэлгийн нүүр царай болж мэс засалд орсон. Урт эрүүгээ засуулан, хамраа үл ялиг өндөрүүлж, нүдээ томруулсан гээд түүний царай төрх тэр чигээрээ өөрчлөгдөн чухамдаа дахин төрсөн билээ. Гэтэл сүүлийн үед урт хөлт Г.Уранцэцэгийг зовоох асуудал гарч ирсэн нь мэс заслын сорвины ором гэнэ. Нүүрээ будаагүй үед нь үл мэдэг сорви нь анзаарагддаг учир байгалиас заяасан унаган төрхөөрөө гадуур явахад нь асуудал үүссэн гэх шум загварын ертөнцөд гараад байна. Уг нь ур чадвар сайтай эмч нарын алтан гар хүрсэн төрхөндөө тэр сэтгэл хангалуун байдаг ч аливаа зүйл хагарахаараа анхын байдалдаа хэзээ ч эргэн ордоггүйн зовлонг тэр туулж буй бололтой.