Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
НИТХ-ын Тэргүүлэгчид гэх хэдэн нөхдүүд сүүлийн үед хөшөө нүүлгэх, шилжүүлэх, хоббитой болоод байгаа. Улаанбаатар зочид буудын өмнө байсан Лениний хөшөөг буулгаад зарчихсан. Саяхан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайд шилжүүлэн байрлуулахаар тогтоол гаргасан нь олны хэл амны бай болоод байна. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд байдаг юм. Гэтэл их зохиолчийн хөшөөтэй “ноцолдож” яагаад буудлын өмнө босгох гээд байгааг иргэд гайхаж байна. Түүнээс гадна өвлийн утааны асуудал хаяанд ирж хаалга тогшоод байхад 78 сая төгрөгөөр хөшөөг нүүлгэнэ хэмээн төсвийн мөнгөөр гараа угаах төлөвлөгөө гаргажээ.
Энэ асуудлыг Их аварга Д.Дагвадорж хүртэл эсэргүүцэж “Ардын уран зохиолч аавтай хүү Их зохиолчийн хөшөөгөөр яагаад оролдов” хэмээн хотын мээр Э.Бат-Үүлийг үгээрээ өшиглөөд авчээ. Арай их зохиолчийн хөшөөг бууринаас нь хөдөлгөж буудлын өмнө тавьчихаад аавынхаа хөшөөг арай дөнгүүр газар болох Үндэсний соёл амралтын хүрээлэнд цогцлоох гэж байгаа юм биш байгаа даа.