Салхи хамтлагийн залуус чих нь тасарсан хүний амийг аварчээ

2013/09/11
Share |
Хүмүүс:
Салхи хамтлагийн залуус чих нь тасарсан хүний амийг аварчээ

Завхан аймгаас Улаанбаатар хот руу буцаж байсан “Салхи” хамтлагийн залуус хотын ойролцоо осолдсон хүмүүсийн амийг аварчээ. Машин нь яг дээшээ харчихсан дотор нь сууж явсан хүмүүс энд тэндгүй хэвтэж байсан аймшигт дүр зураг угтсан хэдий ч хүн чанараа харуулан тусласан байна. Осолдсон хүмүүсийн нэгнийх нь чих тасарч цус алдсан, бас нэг эмэгтэй нуруундаа хүнд гэмтэл авсан гээд бүгд л бэртэж гэмтсэн байжээ. Тэд цаг алдалгүй түргэн дуудаж мөн тэдэнд туслахаар ирсэн сайн дурынхантай хамтран боолж хийн эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Тухайн үед “Салхи” хамтлагийн залуустай хамт Золоо гэх эмч мөн БОНХЯ-ны Сав газрын удирд лагын хэлтсийн дарга Г.Ганбат нар явж байсан гэдэг. Хэд хоногийн дараа ар гэрийнхэн нь тусламж үзүүлсэн хүмүүс рүү ярьж талархал илэрхийлжээ. Осолдсон хүмүүс эмнэлгийн тусламж авч бүгд амьд үлдсэн аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.