Хүмүүс: Г Отгонцэцэг | |
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэгийг биедээ хамгийн их мэс хүргэсэн жүжигчин хэмээн тодорхойлдог. Тэрбээр хамраа өндөрлөсөн, урууландаа гель шахуулсан, өгзөг, хөхөө томруулсан гээд биедээ нэлээд өөрчлөлт хийсэн гэдэг. Тиймээс түүнд “Хиймэл” гэдэг хоч ч гэх юм уу, тодорхойлолт ч гэх юм уу, ямар ч байсан ийм “хоч”-ийг үеийнхэн нь зүүж өгсөн гэдэг. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөсөн Соёл урлагийн ажилтны өдөрлөгөөр “Оюун төгс гоо бүсгүй”-ээр шалгарч олны нүдийг бүлтийлгэжээ. Түүнтэй нууцхан өрсөлддөг гэх нэгэн бүсгүй “бие зүсээрээ тоглосон Отгонцэцэг тийм гоц ухаантан юм уу” хэмээн дуу алдсан талаар наадамд оролцсон урлагийнхан ам уралдан ярьж байна.