Хүмүүс: |
Эмч нарын хариуцлагагүй ажиллагааны улмаас орон нутагт дөнгөж төрсөн нярай хүнд гэмтэл авч үзэх сэхлийн зааг байгаа гэх хэрэг гарчээ. Энэ сарын дөрөвний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг эх баригч эмч н.Сүрэнжав эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. Тухайн үед эх барих эмч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд төрөх орон дээр гарсан эхийн нярайн толгойноос нь зориулалтын багажаар долоон удаа татсан байна. Үүний улмаас нярай тархиндаа маш хүнд гэмтэл авсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Өөрөөрөө төрж чадахгүй эхийн нярайг тус зориулалтын багажаар 2-3 удаа татах ёстой эмнэлгийн заалт байдаг ч үүнийг зөрчсөн гэнэ. Одоогийн байдлаар нярайн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлэгт хяналтад эмчлүүлж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр нярайн ээж Г.Зулаа хүүхдийнхээ бие маш хүнд байгааг хэвлэлийнхэнд дуулгажээ. Энэ бол монголын нийгмийн хамгийн бага нэгж болсон нэгэн гэр бүл. Уг гэр бүлд тохиолдсон шиг зовлон он гарсаар олон гараад буй тодруулбал буруу тариа хийж хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан охиныг бурханы оронд буцаж нэгэн ээжийг өрийг эмтэлж орхисон.
Хэргийн тухайд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Г.Энхтүвшингийн нэг сартай охин ханиалгаад байхаар нь Цааш нь энд дарж уншина уу