Ц.Цэрэнтунцаг гарьд АН-д урвах уу

2013/09/13
Share |
Хүмүүс:
Ц.Цэрэнтунцаг гарьд АН-д урвах уу

Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийг ясны бөх хэмээн үнэлж барилдахыг нь тэсэн ядан хүлээдэг бөх сонирхогч олон даанч оон. Гэвч хүний амьдралын эрээн бараан, энхэл донхол замаар явсан тэрбээр ахынхаа хийсэн хэргээс болж барилдахаа больж бизнес хөөсөн гэх юм билээ. Жем интернэшнл, Жи мобайл гээд өөрийн гэсэн “өндөр” бизнестэй болсон тэрбээр сүүлийн хэдэн жилийг АНУ-д өнгөрүүлсэн.

 

Гэсэн ч эхийнхээ хээлэнд зарагдсан унага ч эх нутагтаа гүйдэг жамтайн үлгэрээр эх орондоо бүрмөсөн ирсэн гэдэг. Гэтэл урлаг спортынхоныг өөрийн намдаа элсүүлж намынхаа нүүр царай болгохыг хүссэн эрх баригч намууд түүнд хүсэлт тавьж эхэлжээ. Тэрбээр АНУ явахаасаа өмнө МАН-ын бага хурлын гишүүн байсан юм. Харин одоо төрийн эрхийг барьж байгаа АН-д элсэж магадгүй байна хэмээн ойр тойхныхон нь ярьж буй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.