”Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн мисс өнөөдөр тодорно

2013/09/13
Share |
Хүмүүс:
”Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн мисс өнөөдөр тодорно

Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний шилдэг 20 оролцогчид бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөөр шилдгийн шилдгүүдээ буюу энэ оны тэргүүн миссээ өнөөдөр УДЭТ-ын тайзнаа 18:00 цаг дор тодруулах гэж байна.

 

"Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос анхан шатны шалгаруулалтаас шилдэг 23-н охин шалгаран үлдэж энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. 

 

Ийнхүү энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж буй охидыг овог, нэр хувийн дугаараар нь алдаршуулан танилцуулъя.

  1. А.Азжаргал- Хувийн дугаар 1
  2. С.Батцэцэг- Хувийн дугаар  4
  3. Д.Солонго- Хувийн дугаар 5
  4. Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
  5. Б.Цацрал- Хувийн дугаар 9
  6. Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
  7. Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
  8. Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
  9. Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
  10. Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
  11. С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
  12. Н.Ану- Хувийн дугаар 30
  13. Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
  14. Н.Нармандах- Хувийн дугаар 35
  15. Б.Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
  16. Б.Оюундарь- Хувийн дугаар 49
  17. Б.Баттогтох- Хувийн дугаар 50
  18. Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
  19. А.Ариунтуул- Хувийн дугаар 10
  20. Ц.Аззаяа- Хувийн дугаар 73

 Эдгээр шилдэг оролцогчдоос 3-н охин "Miss Mongolia" тэмцээний ялагчдаар тодорч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэд болох бөгөөд  Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох "Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм. Мөн “Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.