Хүмүүс: У Хүрэлсүх | |
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх шиг үударга эр хүн хаана байна аа. Тэрбээр УИХ-ын гишүүний суудлаа өгөхдөө ямар урамтай өгөв дөө. Гэтэл тээр жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргын суудлаа өгөхдөө хичнээн ч их луу унжиж, бүр бүүлдээ албан тушаалаасаа хүчээр буусан даа хөөрхий.
Түүний хажууд бол У.Хүрэлсүх эр хүн ээ, эр хүн. Харин нэг эмэгтэйлэг зүйлд оролцсон нь тэр саяхан Солонгос улсын томоохон эмнэлэгт гоо сайхны цогц хагалгаанд орсон гэх мэдээлэл юм.
Нас явахын хэрээр унжиж суларч буй арьсаа татуулж зовхио өргүүлсэн юм байх. Уг нь хэзээд Путин ах шигээ байхыг хүсэж, үйлдлийг нь дууриаж байдаг тэр эмэгтэйлэг асуудалд орооцолмооргүйсэн.