Хуримын цэнхэр даашинзтай гинжин бугуйвчтай бүсгүй

2013/09/17
Share |
Хүмүүс:
Хуримын цэнхэр даашинзтай гинжин бугуйвчтай бүсгүй

Монголд анх удаа цэнхэр даашинзтэй сүйт бүсгүй хуримаа хийж байсан нь Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт. Цагаан өнгийн даашинзтай хуримын хэв маягийг эвдэж хадамуудынхаа нүдийг орой дээр гаргах дөхсөн тэрбээр энэ сонголтондоо тунчиг сэтгэл хангалуун байсан гэдэг. Цэнхэр даашинзтай сүйт бүсгүй өдгөө яг л тэр даашинзных шигээ цэнхэр өнгийн үсээр гоёдог. Хэзээ ч үсчинд орж үзээгүй тэрбээр гурван талт толины тусламжтайгаар өөрөө өөртөө үсчин болчихдог төдийгүй аар саархан гоёлоо өөрөө урладаг. Түүний дуртай гоёлуудын нэг нь унадаг дугуйны гинжээр хийсэн бугуйвч нь гэнэ лээ. Үүнээс гадна элдэв хаягдал төмрөөр хийсэн гайхамшигт бүтээлүүдийг түүний нөхөр Бат-Эрдэнийх нь урлагийн өрөөгөөр дүүрэн байдаг гэсэн. Гайхалтай төгс имиждийг бүрдүүлсэн энэ гэр бүлийнхэн бүгдээрээ уран бүтээлчид. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.