Бүрхэг хуулиар шударга, ил тод сонгуулийг явуулж чадах болов уу

2008/05/19
Share |
Хүмүүс:
Бүрхэг хуулиар шударга, ил тод сонгуулийг явуулж чадах болов уу

Хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800 мянгаас сая төгрөгөөр, иргэдийг 100-150 мянган төгрөгөөр торгох нь-

Монгол Улсын УИХ-ын сонгуулийг өчигдрөөс эхлэн албан ёсоор зарласнаа Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэлийнхэнд дуулгасан юм. Өөрөөр хэлбэл, 2008 оны сонгуулийг тавдугаар 14-ний өдрөөс эхлэн товлож, зургадугаар сарын 29-ний ням гарагт санал хураалт явуулахаар болжээ. Мөн түүнчлэн ил далд сурталчилгааг энэ өдрөөс эхлэн хориглосон байна. Учир нь Сонгуулийн хуульд “Сонгуулийн товыг зарласнаас хойш нэр дэвшигчийг зарлах хүртэл ил далд сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг СЕХ-ны дарга онцолж байлаа. Тиймээс тэрбээр, нэр дэвшихээр горилогсод янз бүрийн сурталчилгаа хийж байгаа бол түүнийгээ зогсоох, сурталчилгааны самбараа буулгах хэрэгтэйг мэдэгдээд амжив. Сонгуулийн үеэр 26 тойргийн хороо байгуулах бөгөөд энд ажиллах хүмүүсээ СЕХ бүртгэх аж. Тэгэхдээ нэг тойргийн хороонд 11 хүн, 340 салбар хороо тус бүр ес, 1800 санал авах газарт 13 дунджаар ажиллах гэнэ. Тодруулбал, энэ сонгуулийг зохион байгуулахад нийт 26746 хүн гар бие оролцох аж. Нөгөөтэйгүүр, тойргийн хорооны төлөөлөгчийг аймаг дүүргийн ИТХ-аас батлан оруулдаг байсныг өөрчлөн ажиллах хүмүүсийнхээ жагсаалтыг шууд СЕХ-нд өгөхөөр болжээ. Мөн олны анхаарлын төвд байгаа асуудал яах аргагүй сонгогчийн нэрсийн жагсаалт болоод байгаа. Тиймээс СЕХ сонгогчийн нэрсийн жагсаалтыг гурван сарын өмнө гаргаж вэб хуудсандаа гаргасан. Гэсэн хэдий ч энэ бүхэнд багагүй
Тухайлбал, өнөөдрийн байдлаар 116568 иргэн хоёроос дээш давхар бүртгэлтэй байгаа аж. Түүнчлэн сонгуулийн зардалд 8.2 тэрбум төгрөгийн саналыг СЕХ оруулсан боловч бар кодын зардлыг хасчээ. Тиймээс 7.2 тэрбум төгрөгийн төсвийг байнгын хороо дэмжжээ. Энэ мэтчилэн мэдээлэл хийсний дараа СЕХ-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Баярсайхан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулахыг хориглож байгаа. Үүнийг зөрчсөн тохиолдолд яг ямар арга хэмжээ авах юм бэ? .
-Өнөөдрөөс эхэлж сурталчилгаа зогсох ёстой. СЕХ-ноос барьж байгаа бодлого бол хуулийн дагуу л ажиллах явдал юм. Хэрэв хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаас эхлээд нэр дэвшигчээс нь хасах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд СЕХ-ны есхөн хүний хүчин мөхөстөх нь гарцаагүй. Тиймээс бүх аймгийн Засаг дарга нар, ИТХ-ынхан хамтарч ажиллах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, ард иргэдийг бидэнтэй ажиллахыг уриалж байна. Түүнчлэн Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд нэг нам давамгайлахыг хориглоно. Бас улс төрийн албан тушаалтан орж болохгүй. Дарга нарийн бичгийн дарга нар нь өөр өөр намынх байх ёстой гэж заасан байгаа хуульд. Үүнийгээ л барина.
-Сонгуулийн далд сурталчилгаа гэдэгт ямар ямар акцуудыг оруулах юм бэ?
-Бүгдийг нь хэлэхэд их хэцүү. Далд хэлбэрийн сурталчилгааны хамгийн түгээмэл нь сангийн нэрээр самбар гаргаж сурталчилгаа хийх явдал байна. Тухайлбал, Лувсанвандан сан гэж байна. Үүнийг сонгуулийн сурталчилгаа биш, сангийнх байна гэж хэн хэлэх юм бэ. Энэ бол хүүхэд нүүрээ дарчихаад намайг олоорой гэдэг шиг байгаа биз. Энэ мэтчилэн далд сурталчилгааг бид ялгаж салгаж ойлгоно.
-Хэвлэлийнхэн Засгийн газрын гишүүн, улс төрийн нам, УИХ-ын гишүүдийг сайн, муугаар бичиж ирсэн. Ингэж бичвэл далд сурталчилгаандаа орох уу. Учир нь гишүүд чинь дараагийн сонгуульд нэр дэвшигч болох нь тодорхой?
-Өнөөдөр төрийн алба хашаад явж байгаа хүмүүсийн талаар бичих юм бол үүнийг нэр дэвшчигчийн сурталчилгаа гэхгүй. Тийм үндэслэл байхгүй. Учир нь нэр дэвшигч нь хуулиараа зургадугаар сарын нэгэн хоёрноос тодорхой болох ёстой. Гэхдээ ярилцлага дотор нь “Би энэ сонгуульд нэр дэвшинэ” гэсэн өгүүлбэр байх юм бол сурталчилгаа болно шүү дээ. Ингэж л ойлгох ёстой.
-Хэвлэлд намууд, улс төрчид бие биеэ хэмэлсэн гүтгэсэн материал нийтлүүлдэг. Үүнийг өнгөрсөнд ийм зүйл байж л байсан юм гээд явах уу эсвэл СЕХ хяналт тавих уу?
-Хэцүү асуудалд л даа. Намууд, улстөрчид үндэслэлгүй бие биеэ гүтгэдэг, доромжилдог юм. Уг нь монгол хүний ёсоо дагавал ийм зүйл баймааргүй. Сонгогчид ч дургүй. Хяналтыг та бүхэнтэй хамтарч л тавина. СЕХ-ны дэргэд хэвлэл мэдээллийн орон тооны зөвлөл байгуулагдсан. Үүнийгээ ажиллууллана. Гүтгэсэн, доромжилсон нь батлагдвал Эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү дээ.
-Тов зарлаагүй байхад сурталчилгаа явууллаа. Үүнд СЕХ ямар хариуцлага тооцсон бэ?
-Сонгуулийг албан ёсоор зарлаагүй байхад далд суртачилгаа явуулж байгаа нэр дэвшигчид горилогсод бий. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Гэвч хуулиараа бол албан ёсны нэр дэвшигч тодроогүй байхад СЕХ хариуцлага тооцох үндэслэл алга. Харин УИХ-д нэр дэвшиж өрсөлдвөл бидний зүгээс гаргасан мэдэгдлийг дагуу байх ёстой. Үүнийг үл тоосон бол хариуцлага тооцно. Өнөөдөр гэхэд СЕХ-нд арваад хүний талаар өргөдөл гомдол ирээд байгаа.
-Тухайлбал?
-Самдангийн Одонтуяа, Лу. Болд, Тэмүүжин, Гарьдхүүгийн Баярсайхан, Бурмаа хатагтай самбар гаргасан талаар гомдол ирээд байна. Үүнд хуулиараа л хариуцлага ногдуулна. Харин хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800 мянгаас сая төгрөгөөр, иргэдийг 100-150 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа.
-CD, мессежээр сурталчилгаа хийвэл яах вэ. Үүнийг хуульд заасан хэвлэлийн хуудасны тоонд оруулах уу. Ер нь хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлийн хуудас гэдгийг ямар хэмжээтэй гэж ойлгох юм бэ?
-Хэвлэлийн хуудасны асуудлаар нэг мөр ойлголттой болох ёстой гэж үзээд бид Улсын дээд шүүхээс тайлбар хүссэн. Харамсалтай нь бидэнд тайлбар өгөөгүй. Хэвлэлийн хуудасны хэмжээг гаргахын тулд Улсын стандарчилал хэмжил зүйн төвд албан бичиг явуулсан байгаа. Хариу ирээгүй байна. Хэвлэлийн хуудасны талаар л асуусан. Харин CD, мессеж, вэб сайтыг хэвлэлийн хуудсанд оруулахад учир дутагдалтай байгаа юм. Учир нь хэвлэдэг гэдэг утгатай хуулийн заалтад оруулахад хэцүү. Төлбөр төлөхгүйгээр авч байгаа мэдээллийг л сурталчилгаа гэж авч үзмээр байгаа юм. Тэгэхгүй бол төлбөрөө төлөөд үйлчилгээ авдаг вэб сайт, мессежийг сурталчилгаа гэхэд хэцүү. Харин хэвлэлийн хуудасны тухайд би зургаан хуудас байна гэж хэлмээр байна. Зарим нь дөрвөн хуудас гээд яриад байдаг. Бичгийн цаасны найман нүүр ч гэж хэлэх юм.
-Тэгвэл мөн л мөнгөө төлөөд худалдан авдаг захиалгат сонинд бичигдсэн материалыг сурталчилгаа гэхгүй байх нь ээ?
-Иргэн өөрөө мөнгө төлөөд авч байгаа юмыг л сурталчилгаа гэж үзэж болохгүй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, алив зүйлийг үнэ төлбөргүй зүйлийг л сурталчилгаа гэх.
-Сонгуулийн саналын хуудсыг хүчинтэй тооцох эсэхэд гишүүд багагүй маргалдсан. Үүнийг эцэслэн шийдвэрлэсэн болов уу?
-Энэ их хэцүү асуудал. Аль ч талаас нь тайлбарлаж болох асуудал учир СЕХ тусдаа хуралдах хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүд зөв тэмдэглэгээ хийсэн хүмүүсийн санал хүчинтэй, буруу тэмдэглэсэн нь хүчингүй гэж үзэх ёстой гэж байсан. Илүү бол хүчингүй. Харин дутуу дугуйлж болно. Нэг санал дээр буруу тэмдэглэгээ хийсэн атлаа нөгөө хоёрыг нь зөв дугуйлсан бол хүчинтэй саналд тооцогдоно. Өмнө нь бол илүү, дутуу байсан ч хүчингүйд тооцогддог байлаа. Нөгөөтэйгүүр, одоо бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоод байгаа юм. Хурлаараа л эцэслэн шийдэхээс өөр арга алга. Гэтэл хуульд саналын хуудсыг л хүчинтэй, хүчингүй гэж заасан болохоос биш нарийн заалт байхгүй. Гэхдээ үүнийг бид тал талаас нь ярина. Хэрэв энэ бүхнийг санал өгснөөр нь тооцвол сонгуулийн ирц буурах, дахин санал хураалт явуулах сөрөг нөлөөлөл гарч магадгүй.
-Намууд сонины зай талбайг худалдаж авсан юм чинь ямар ч PR хийж болно гэж боддог. Гэтэл үүний хариуцлагыг хэнд тооцох вэ?
-Зай талбайг нь худалдаж авсан нь ч, сонин ч хариуцлагаа хүлээнэ.
-Төрийн албан тушаалтан хүмүүс ярилцлага өгч болно гэж байна. Үүнийг сурталчилгаанд тооцохгүй гэж байхад жирийн бизнесмэн юм уу, улс төрч яагаад ярилцлага өгч болохгүй юм бэ. Энэ алагчилсан явдал биш үү?
-Эрхэлж байгаа холбоотой ажилтай нь холбоотой асуудлаар асууж тодруулсан нөхцөлд сурталчилгаа гэж үзэхгүй гэж байгаа юм. Харин төрийн бус байгууллага ч юм уу жирийн нэгэн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн талаар гомдол ирвэл бид хэлэлцэнэ. Тэрнээс биш ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гэсэн юм хэлж болохгүй байна. Наад зах нь үүргэвчтэй аялал нэвтрүүлэг гарлаа. Гэтэл иргэн Алтай сурталчилгаа хийж байна гэхэд хэцүү.
-Тэгэхээр СЕХ-ны үзэмжийн асуудал болох нь ээ?
-Бид хуулиа барьж л шийднэ. Улсын дээд шүүхийн тайлбарт Зар сурталчилгаа болон Сонгуулийн хуульд заасан ил далд хэлбэрийн ямар сурталчилгааг явуулж болохгүй гэсэн л байгаа юм. Гэтэл ил, далд гэж юуг хэлэх вэ гэдэг нь гүнзгийрүүлсэн тайлбар алга. Тэгэхээр тухайн үед нь авч үзэхгүй л бол бүхэлд нь зааглаж болохгүй байх юм.
-Санал хураалтад маргаан гаргахаас сэргийлж санал авах байрт камерь тавих асуудал яригдсан. Энэ тодорхой болсон уу. Ер нь саналаа яаж тоолох вэ?
-Санал тооцох журмыг СЕХ батласан. Нэг саналыг нэг удаа л тоолно. Өөрөөр хэлбэл, эхлээд саналын хуудсыг хүчинтэй хүчингүй гээд тоолоод ялгачихна. Үүний дараа хүчинтэй хуудсанд хэдэн санал байгааг тоолно. Тэр нэр дэвшигчид нэг санал байна гэж дуудаж, зарлан тэмдэглээд эцэст нь нэг хуудас дээр тэдэн санал байна гэж тэмдэглэнэ. Тэгээд л ажиглагчдын өмнөх ширээн дээр тавих юм. Бүх хэсгийн хороонд камер тавъя гэдэг санал саяын Байнгын хорооны хурал дээр гарсан. Нийт 700 гаруй сая төгрөг болох юм билээ. Үүнийг УИХ-ын чуулганаар шийдэх байх.

Эх сурвалж: Өнөөдрийн монол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 çàêëàäêè áîøêè îäåññà закладкР¸ соли в кемеровР¾ ЗакладкР¸ лирика в АрмянскР¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется Купить закладкР¸ марки в Инте Купить Шишки в Покачи Psilocybe в Кизеле ЗакладкР¸ героин в Вытегре Купить mdma в СемикарР°ÐºÐ¾Ñ€ÑÐº соль закладкР¸ сумы ãåðîèí íà çàêëàäêàõ закладкР¸ через тор Купить АмфетамР¸Ð½ в Ð¦Ð¸Ð¾Ð»ÐºÐ¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ НаркотиРºÐ¸ в Пензе MDMA в ТуринскРµ соли закладкР¸ в ростове на дону ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КнягиниР½Ð¾ Купить закладкР¸ методон в АпрелевРºÐµ ЗакладкР¸ экстази в ВолгогрР°Ð´Ðµ stalin biz ck çàêëàäêè íàäïèñü ñîëè Купить закладкР¸ в ОбнинскРµ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР°Ð¼Ð¸ ЗакладкР¸ лирика в Дудинке Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПустошкРµ закладкР¸ соли новокузР½ÐµÑ†Ðº Купить россыпь в Калтане Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ТогучинРµ закладкР¸ екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ соль çàêëàäêè ñîëè â ñî÷è закладкР¸ спайс форум как купить экстази самара закладкР¸ харьковР° трава Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Шали ЗакладкР¸ россыпь в ПикалевРµ MDMA в СлавгорР¾Ð´Ðµ Спайс в НовоалтР°Ð¹ÑÐº програмР¼Ð° для закладоРº соли
IP:5.189.205.235  2017-12-23 02:52:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.