Мээдээгийн шинэ эхнэрийн шунал дуусахгүй

2013/09/24
Share |
Хүмүүс:
Мээдээгийн шинэ эхнэрийн шунал дуусахгүй

“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар амьдралаа зохиох тухай бодохоос айдаг хэмээн ярьдаг байсан. Тэгвэл тэрбээр өдгөө хоёр дахь амьдралаа зохиож, хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байгаа.А.Мэнд-Амар анхны амьдралаа дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү Р.Есүйтэй эхлүүлж байв. Р.Есүйгийн хувьд нэгэн цагт О.Балжинням аваргын бэр явсан. Зүс ялдам, гоолиг Р.Есүй дуучин эрд хөөрхөн хүү төрүүлж өгсөн боловч нэг л өдөр өрх тусгаарлаж, хоёр тийш болсон нь хоёр жилийн тэртээх явдал. Р.Есүй өдгөө дэлгүүрийн бизнест ханцуй шамлан, хотын хүүхнүүдийн загварлаг хувцсаар гоёж зав зай муутай яваа сурагтай.Харин Мээдээгийн тухайд “Монгол газар”-ынхаа удирдах албан тушаалтны ажлаа хийхээс гадна ээлжит эхнэрээ хэдийнэ олж авчээ. Мээдээгийн хайрыг булаасан энэ бүсгүйг Болороо гэдэг бөгөөд загвар өмсөгч мэргэжилтэй гэх үү дээ. Өвөрмөц эрлийздүү төрхтэй энэ залуу бүсгүй реклам сурталчилгаанд тоглож олонд танигдаж байсан. Тэрээр Мээдээтэй дотносоод бас ч гэж удаж байгаа бөгөөд саяхнаас харилцаагаа олны өмнө ил гаргасан. Сонирхуулахад, “Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар дээрх хоёр бүсгүйтэй учрахаасаа өмнө топ модель Одгэрэлтэй хөтлөлцөн гүйж, герман охиноор чимэг хийж явснаас өөрөөр охид бүсгүйчүүдтэй орооцолддоггүй байсан гэнэ лээ.Түүнд боловсролтой, соёлтой, царайлаг, гоё хувцасладаг тийм л охид, хүүхнүүд таалагддаг гэсэн шүү. Түүнчлэн Болороогийн хувьд гоё, ганган хувцсанд нугасгүй бөгөөд байгаа мөнгөөрөө ганцхан хувцас л авдаг гэнэ лээ. Түүнийг мэдэх нэг нь яаанаа энэ Болороогийн шунал дуусахгүймаа хувцасны тоон гүйцлээ хэмээн хэлдэг гэнэ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.