“Х-түц” продакшины намар цагийн нээлтийн тоглолт “Нэг өдрийн хаан” тун удахгүй...

2013/09/24
Share |
Хүмүүс:
“Х-түц” продакшины намар цагийн нээлтийн тоглолт “Нэг өдрийн хаан” тун удахгүй...

Хошин урлагийн тогоонд чамгүй олон жил чанагдаж, үзэгч фэнүүдээс үргэлжид шилдэг гэх үнэлгээг авсаар ирсэн “Х-Түц” продакшины хамт олон намар цагийн шинэ тоглолтоо нээхэд бэлэн болжээ. Үргэлж шинийг эрэлхийлж, үргэлж шинээр сэтгэж, үргэлж гайхамшигийг дагуулдаг тус хамтлагийн “Нэг өдрийн хаан” интертаймэнт шоу тоглолт нээхэд ердөө 4-хэн хоног үлджээ. Өнгөрсөн 4- дүгээр сард Хятадын алдартай,сонгодог бүтээлээр үзэгч олондоо бэлэг барьсан тус хамт олон үнэхээр чадалтай. Хайр дурлалын гашуун зовлонг харуулсан “Сэрүүн хасын” нууц жүжгийг үзсэн үзэгчид сэтгэлээ барьж чадалгүй, нулимс унагааж байсан цаг саяхан. Уярал,ухаарал, инээд хослуулж чаддаг гар нийлсэн  тус хамт олон энэ удаа жинхэнэ интертаймент шоу тоглолтыг та бүхэндээ өргөн барьж байна. Тэдний тоглолт үнэхээр бусдаас онцгой, сонирхолтой байж чаддаг билээ. Тоглолт энэ сарын 28-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19 цагаас тоглогдох ажээ.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!