Охиноо алдсан гэх Аятунгаа 3 сартай хөл хүнд байхдаа нүцгэлж байжээ

2013/09/26
Share |
Хүмүүс:
 Охиноо алдсан гэх Аятунгаа 3 сартай хөл хүнд байхдаа нүцгэлж байжээ

Аль улсын иргэн болохыг нь ч мэдээгүй гэх гадаад эртэй ханилж, хөөрхөн охинтой болсон фото модель Т.Аятунгаа хамгийн богино хугацаанд олны танил болсон хүнээр тодроод байгаа. Чарлес Эдвард Красни хэмээх нөхөр нь таван сартай охиноо аваад ор сураггүй алга болсон тухай  мэдээлэл хийсэн тэрбээр өөрийг нь Интерполоор эрэн сурвалжилж байгааг ч мэдээгүй юм гэсэн. Филиппин улсаас ээжтэйгээ хамт эргэж ирсэн түүний хувьд нөхрийнхөө бизнес, гэр бүлийн маргаан, бяцхан охиныхоо эрүүл мэндийн тухай ихэд нууцалжээ. Гэвч содон нэртэй, сайхан бүсгүйн талаар нөхөр нь олон нийтэд таагүй мэдээлэл хүргэсэн бөгөөд тавхан сартай охиноо зодож гэмтээсэн, нөхрөөсөө их хэмжээний мөнгө нэхсэн зэргийг баримтаар дэлгэсэн байдаг. Тэгвэл фото модель Т.Аятунгаа гэгч энэ бүсгүй улс дамнасан гэр бүлийн хэрүүлээрээ олонд танигдахаасаа ч өмнө “од” байсан аж.

“Super model-2008” тэмцээний Гран при шагналыг хүртэж, “Miss Mongolia-2011” тэмцээний шилдэг 20 оролцогчийн нэгээр тодорсон “Эра” агентлагт загвар өмсдөг байжээ. Түүнээс гадна “Bavaria” шар айрагны сурталчилгаанд усны хувцастай тоглож, залуусын харцыг булаасан тэрбээр “Шүрэн бугуйвч” кинонд туслах дүр бүтээсэн байдаг. “Эротик кинонд тоглохоос татгалзахгүй” хэмээн мэдэгдэж, нүцгэн зураг болон сексийн тухай яриагаараа олныг алмайруулж явсан Т.Аятунгаа эрчүүдтэй хэл амаа амархан ололцдог гэдгээ ч нуугаагүй. Ингээд түүний эротик байдлаар авахуулсан нууцлаг зургуудыг хүргэе.









Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.