Төмөр замчин, дуучин Амина

2013/09/27
Share |
Хүмүүс:
Төмөр замчин, дуучин Амина

"Каспер", "12 цаг" цаг гээд хүүхдийн хөөрхөн дуу дуулдаг Т.Амина өнөөдөр огт өөр имижтэй болсон. Хөдөлмөрч хичээнгүй, бардам гэж түүнийг тодорхойлсон байх юм Дуучин бүсгүй маань төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан ажээ. Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байж. Үүгээр зогсохгүй түүний ажилладаг Зорчигч үйлчилгээний төв буудалд "Жигүүр" гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид андахгүй мэдэх байх.Тэгвэл энэ хамтлагийн гоцлол дуучин нь Аминаа юм. Ингээд тэрбээр төмөр замчин болжээ. Төмөр замын байгууллага бол маш хариуцлагатай, хагас цэрэгжилттэй, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Цаг барихаас өгсүүлээд, багаар ажиллах, ажлын ачааллыг даах чадвар, тэвчээр хатуужил шаарддаг. Энэхүү ажилд дуучин Аминаа маань  дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон жилээсээ ажиллаж эхэлсэн гэдэг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.