С.Жавхлангийн “Хамаг Монгол”төслийн Хаалтын тоглолт өнөөдөр Чингисийн талбайд

2013/09/28
Share |
Хүмүүс:
С.Жавхлангийн “Хамаг Монгол”төслийн Хаалтын тоглолт өнөөдөр Чингисийн талбайд

МУ-ын Гавъяат жүжигчин С.Жавхлан өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Хамаг Монгол” төслийн хүрээнд  Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөрмонголд аялан тоглолтоо хийсэн билээ. Элэг нэгт ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх зорилгоо амжилттай биелүүлсэн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт есөн удаа тоглолт хийсэн юм.

 

Харин өнөөдөр эг төслийнхөө хүрээнд Их эзэн Чингис хааны талбайд  “Хамаг Монгол”  тоглолтынхаа хаалтыг хийх гэж байна. Үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшгийг мэдрүүлэх энэхүү тоглолтод 250 уран бүтээлчээс гадна Тува, Буриад, Халимаг улсын үндэсний соёлын чуулгынхан оролцоно.

 

Дашрамд сонордуулахад, энэ төслийн “Олуулаа” уриаг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тоглолтод хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байгаа билээ. Энэ үеэр уран бүтээлчид маань “Тулганы гал бадраах ёслол”-оо үйлдэх юм. Тоглолт өнөөдөр 17.00 цагт Чингисийн талбайд эхэлнэ гэдгиг бүх монголчууддаа дуулгая

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.