Үрээ алдсан ээжийн Н.Удвал сайдад бичсэн захидал

2013/09/30
Share |
Хүмүүс:
Үрээ алдсан ээжийн Н.Удвал сайдад бичсэн захидал

2013 оны есдүгээр сарын 26-ний өдрийн 17-н цагт СБДүүргийн 15-р хороо дамбадаржаагийн 6-25-1 тоотод оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь тус дүүргийн харъяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогийн оноштой СБДүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн хүлээн авах тасагт өөрсдийн биеэр очсон.Хүлээн авах тасгийн эмч болох Б.Соёл-Ундрах эмч хүлээн авч тус эмнэлэгийн тасагт хэвтүүлсэн.

Улмаар хүүхэд маань шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл гэдэс нь хүчтэй базалж өвдөж эхэлсэн.Энэ хугацаанд ээж би 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Л.Оюунгэрэл, Н.Сувд-эрдэнэ-д өөрийн биеэр очиж хүүхдийн биеийн байдал дордоод жижүүр эмчийг дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч дуудаж өгөөгүй болохгүй бол би өөрөө дуудъя гэхэд чи дуудахгүй эмчийг сувилагч дуудаг гэж хэлсэн.


Охин маань байж ядаад амь нь тэмцсэн байдалтай орноос зуурч ээжийгээ /намайг/ цааш нь түлхэж байсан Аргаа ядсан ээж болох П.Ариунаа би сувилагч нарт очин охинд минь ядаж өвчин намдаах тариач болтугай хийж өгөөч гэж гуйсан боловч өглөөний 8 цаг 20 минут гэхэд ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан нойроо харамлан унтаад байсан.

Хэвтсэн хугацаанд маш их хэмжээний шингэн алдаж дошоо суулгаж долоон ширхэг памперс хэрэглэсэн. Аргаа барсан эцэг, эх, ах дүү бид Улсын ганц хүүхдийн эмнэлэг болох Эх нялхасын төврүү авч явах саналыг хоёр удаа тавьсан боловч биднийг үл тоосон. Сүүлдээ охин минь өглөөний 7 цагийн үед өвчин нь улам хүндэрч, байж суухын аргаүй болоход ээж би уйлаад хоёр сувилагч руу дахин очиж хэлэхэд миний нулимсыг харсандаа ч тэрүү сая нэг юм жижүүр болох Г.Оюунчимэг эмчийг дуудаж охиныг минь үзээд хүндэрчихсэн байна шүү дээ эртхэн хэлэхгүй гээд толгой сэгсэрч яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн.энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.