“Түшиг” группын эзэгтэй үйлчлүүлэгчээ самардаж унагааж, бүдүүлэг авирлажээ /БИЧЛЭГ/

2013/10/01
Share |
Хүмүүс:
“Түшиг” группын эзэгтэй үйлчлүүлэгчээ самардаж унагааж, бүдүүлэг авирлажээ /БИЧЛЭГ/

Дэлхийн цуутай брэндүүдийг Монголд анх оруулж ирсэн “Түшиг” группын Г.Баттүшиг захирлын гэргий Мөнгөнцэцэг “Сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан, гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн мисс бүсгүй байдаг. Бизнесийн хүрээний томчуудын нэг өмнө нь Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү Г.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшиж ирээд аав, ээжийнхээ бизнесийг уламжлан, брэнд гэх нэр сураг төдий байхад Монголд тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн. Гэтэл энэ хатагтай саяхан ихээхэн бүдүүлэг авир гаргаж үйлчлүүлэгч эмэгтэйгээ самардан унагааж, хэл амаар доромжилжээ.

 

Ийнхүү болсон явдалыг сийрүүлвэл: Өнгөрөгч амралтын өдрөөр Э.Мөнгөнцэцэг захирал хавь ойрынхныхоо айдас, гайхшралыг төрүүлэм авир гаргажээ. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй хүргэе. Нэгэн бүсгүй Улаанбаатар их дэлгүүрт байрлах "Chanel"-ийн салбараас фаундешн, уруулын будаг авахаар оржээ. Ингээд худалдагч бүсгүйгээс “Эдгээр бүтээгдэхүүний тест байна уу” гэж асуусан аж. Гэтэл худалдагч эмэгтэй “Тест байхгүй. Энэ уруулын будгийг ухаад түрхээд үз” гээд хэн хэзээ хэрэглэж байсан нь үл мэдэгдэм уруулын будаг, олон хүн ашиглаж элэгдсэн багс гаргаж өгчээ. Худалдагч, үйлчлүүлэгч хоёр ийн ярилцах зуур Э.Мөнгөнцэцэг хатагтай гарч ирсэн байна. Үйлчлүүлэгч бүсгүй энэ хатагтайг зүс мэдэх учраас түүнд хандаж “Танайх ийм алдартай брэндийн салбар байж тест байдаггүй юм уу. Энэ багсаа хар даа” гэж хэлтэл захирал бүсгүй түүнд ихэмсэг зан гаргаж, үйлчлүүлэгчээсээ уучлалт хүсэхийн оронд үг хэлээр доромжлох хандлага гаргажээ. Түүгээр ч зогсохгүй “Энэ нэг халтайсан юмыг надаас холдуул даа” гэж хамгаалагчдаа дуудсан байна.

 

Түүний дуудсан ёсоор бадируун биетэй хоёр залуу ирж үйлчлүүлэгч бүсгүйг хоёр талаас нь чирч гулдрах шахам гаргахыг завдажээ Нэгдүгээрт, үйлчилгээ муу байсан. Хоёрдугаарт, захирал хатагтайд доромжлуулсан. Гуравдугаарт, тус дэлгүүрээс хөөгдөхдөө тулсан үйлчүүлэгч бүсгүй энэ бүхэнд бухимдсан нь тодорхой. Тиймээс Э.Мөнгөнцэцэг хатагтайд хандаж ”Г.Сүхээ гуайн буянд чи их өөр болжээ. Чамайг хэн байсныг би сайн мэднэ шүү дээ” гэхэд захирал хатагтай улам уурлаж, түүний нүүрийг самардаад авсан байна. Үйлчлүүлэгч бүсгүй ч түүнд самардуулсандаа шоконд орж “Чи миний нүүрийг самардчихлаа шүү дээ” гэхэд Э.Мөнгөнцэцэг хатагтай ёстой л эзэн авхайн аашийг гаргаж, ойр орчмоо гайхуулаад авсан гэнэ. Хоёр бүсгүйг ийн маргаж, зодоондоо тулж байх хооронд Э.Мөнгөнцэцэгийн нөхөр, “Түшиг” компанийн захирал Г.Баттүшиг хүрч иржээ. Тэрбээр уурандаа дэлбэрэх шахсан эхнэрээ хориглох гэж хэчнээн оролдсон ч чадаагүй нь доорх бичлэгээс харагдана.

 

Тэр бүү хэл Э.Мөнгөнцэцэг хатагтай нөхөртөө мэдэгдэхгүйгээр чихэнд нь ойртож “Есөн үеэрээ хоосон яваарай” гэж хэлжээ. Энэ үгнээс нь үйлчлүүлэгч бүсгүй нэлээд сэжиглэсэн байна. Дэлгүүрээр нь үйлчлүүлэх гэсэн биш эзэн авхайд нь нүүрээ уруулж, хэл үгээр доромжлуулсан бүсгүй хуулийн байгууллагад ханджээ. Э.Мөнгөнцэцэгийн яаж авирлаж байгаа талаарх бичлэгийг үйлчлүүлэгч бүсгүй утсаараа авч амжсан нь энэ юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
me suba 7UMDRB Wonderfulpost, you have pointed out someamazing details , Ibesides believethis s a reallyexcellentweb site.
IP:89.28.10.242  2018-12-21 17:39:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.