МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг амьдралынхаа тухай ярилцлага өглөө

2013/10/01
Share |
Хүмүүс:
МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг амьдралынхаа тухай ярилцлага өглөө

МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Тэрээр хоолойн цар хүрээтэй сайн дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж монгол хувцсаараа гоёж яваа түүгээр бахархах хүн олон байдаг.

Энэ ч утгаараа эмэгтэй хүн юу хийж чадах ёстой юм, тэр бүгдийг хийж сурсан гэдэгтээ итгэлтэй байдаг хэмээсэн. Мөн тэрээр хэд хоногийн өмнө нөхрийнхөө санаачилсан “Хамаг монгол” төслийн ажлаараа Тува, Буриад, Өвөрмонголд тулганы гал бадраах ёслолд оролцоод иржээ. Дуучин бүсгүй гэр бүл, амьдрал, уран бүтээлээ бидэнтэй ийнхүү хуучиллаа.

-Айлын гэргий болсноосоо хойш хэсэгтээ чимээгүй байлаа. Нам гүмхэн амьдралыг илүүд үзсэн хэрэг үү?

-Үгүй ээ. Нэг их чимээгүй байгаад байя гэж бодоогүй. Амьдрал хөвөрч л байна. Хэвлэлд нэг их ярилцлага өгөөд байдаггүй болохоор хүмүүс намайг чимээгүй болчихлоо гэж бодсон байж магадгүй. Угаасаа хүний амьдрал юм  болохоор тэрсхэн төрсөн хоёр охиноо өсгөх гээд гэрээрээ л байлаа.

Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан аз жаргалтай мөч айлын эхнэр болох байдаг Улмаар хань ижил, үр хүүхдүүдзэ халамжилж, өрх гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь хамгийн том аз жаргал гэж би боддог

-Айлын гэргий болоод хадмынхаа босгыг алхаж байх тэр мөчид юу бодогдов. Олны танил нэртэй дуучны эхнэр болно гэдэг бас хувь тохиол?

-Манай хадмууд их сайхан хүмүүс байдаг Эхлээд танихгүй мэдэхгүй хүмүүс гээд хэрдээ эмээж байсан. Гэтэл удалгүй тэд надад маш сайхан дотно мэдрэмжийг төрүүлж чадсан.

-Айлд эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Ер нь ч тэгээд танайхыг залуу гэр бүл гэхэд хөл ихтэй байдаг гэх юм билээ?

-Манайхаас ер хүн тасардаггүй шүү. Жилийн жилд өвлийнхөө идшийг нэлээн сайн базаагаад авдаг. Гэтэл орж гарсан хүмүүст мах чанаж өгсөөр байгаад хавар болоход нөөцөлсөн идэш маань дуусах тал руугаа ордог “Зан сайтай айлд хүн бүхэн цугларч, замаг сайтай нууранд загас бүхэн цуглардаг″ гэдэг шиг тийм л айл юм болов уу гэж боддог

-Та хоёрын өмссөн хувцас, уйл хөдлөлөөс монгол ахуй үнэртдэг. Магадгүй гэрээ ч гэсэн монгол тавилгаар тохижуулсан болов уу гэж бодож байна?

-Манайх зундаа гэрээ бариад хөдөө гарчихдаг юм. Гэр маань яг язгуур монгол бортгон тоонотой бүх эдлэл хэрэглэлүүд нь модон, тулгаа тулсан гэр байдаг. Монгол ёс заншил хэзээнээсээ л байсаар ирсэн. Гэтэл үүнийг зарим нь мартчихсан, зарим нь өвөг дээдсээсээ өвлөөд өөртөө, шингээгээд аваад үлдчихсэн байдаг.

Тийм учраас залуучуудад монгол ёс заншлаа хадгалж яваарай гэж хэлье. Наад зах нь сүү цагаан идээгээ борлуулаад, идэшнийхээ хонийг мууллаа гэхэд гэдэс дотрыг нь сайхан цэвэрлээд хүнсээ бэлддэг эмэгтэй өнөөдөр цөөхөн болсон байна шүү дзэ.

Тиймээс эмээ өвөө, аав ээжүүд минь тэр сайхан ёс заншлаа өвлүүлээч, бид болоод цаашдаа бидний үр хүүхдэд эрдэм болно шүү дээ. Хүүхдүүдээ багаас нь ажил хөдөлмөрт сургаад,өөрийнхеө сурсныг бусдад заагаад, бусдын сурсан сайн зүйлээс суралцаасай гэж хүсдэг.

 

-Жавхлан гавъяат ханьдаа зориулсан олон дуутай. Одоо л гэхэд “Хар хархан харц”дуу тань хит болоод байгаа шүү дээ? энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
saraa wow saihan ger buldee az jargal husie.80 nasnii nair 60 jiliin jargal hiigeerei
IP:122.201.18.135  2013-10-01 22:36:58
op yamar saihan amidral be. eniig l az jargal genedee
IP:202.131.233.59  2013-10-02 11:45:55
Bradley EnGzuo http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:23:21
Ах Жавхлан, Эрдэнэчимэг нартаа аз жаргал хүсье. Та хоёрын амьдрал ахуй монгол залуусыг байлдан дагуулж байгаа гэдэгт итгэлтэй байна.
IP:103.11.195.34  2015-12-24 09:33:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.