Татварын байцаагч найзыгаа хөнөөсөн Ц.Баттуяа доош харсаар шүүх танхимд орж ирлээ

2013/10/02
Share |
Хүмүүс:
Татварын байцаагч найзыгаа хөнөөсөн Ц.Баттуяа доош харсаар шүүх танхимд орж ирлээ

Хууралт, хардалт, доромжлол, үзэн ядалтаа барьж ядсан 37-хон настай бүсгүй дотны найз эмэгтэйгээ 76 удаа хутгалж, амь насыг нь хохироосон аймшигт хэрэг нийгмийг цочроосон.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхийн танхимд болохоор товлогдсон байлаа.



Цагдан хорих төвд хоёр сар гаруй хоригдсондоо тэрүү, санаанд багтамгүй аймшигт хэргийг үйлдсэндээ ч тэрүү наснаасаа дэндүү оворжиж, гундсан, туранхай бор хүүхэн шүүгдэгчийн ширээний ард доош харан зогсох нь шүүгдэгч Ц.Баттуяа гэгч.

Харин түүний бага хүүгийн эцэг, "баян амраг" гэгдэх Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Батболд  хар нүдний шил,  хослол, үнэртэй усаар гангарсан залуу шүүхийн зааланд хажуу дахь хүнтэйгээ шивэр авир хийн, үе үехэн бодлогоширон суух юм билээ. Түүнийг хохирогчийн ар гэрийнхэн шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг прокурорт тавьснаар тэрбээр ирсэн аж.



Гэвч шүүх хурал болсонгүй.


Шүүгдэгч Ц.Баттуяа хоёр өмгөөлөгч хөлсөлсний нэг болох Э.Ганбат хүрэлцэн ирсэн ч хэргийн мөрдөн байцаалтаас нь хамт байсан н.Одонтунгалаг өмгөөлөгч өвчтэй байгаа гэнэ.

Тэрбээр эмнэлэгт хэвтэж байгааг нь гэрчлэх эмнэлгийн магадлалыг шүүх бүрэлдэхүүнд бичгээр хүргүүлжээ.

Шүүгдэгч Ц.Баттуяа ч хуралд хоёр өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байгаагаа шүүхэд хэлсэн.
энд дарж үргэлжлэлийг



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.