Тоншуул: Улстөрөөр халхавч хийсэн олигархиуд ингэж луйвар хийдэг

2013/10/03
Share |
Хүмүүс:
Тоншуул: Улстөрөөр халхавч хийсэн олигархиуд ингэж луйвар хийдэг

“Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарцгаая” уриаг урьтал болгосон Тоншуул би Монголын нэр бүхий олигархи улстөрчид “Ухаа худаг” ордыг өөрсдийн мэдэлд авахдаа хууль журмыг хэрхэн гишгэлсэн тухай өгүүлэх гэж байна. “Энержи Ресурс” гэх компаниар өөрсдийгөө халхавчилсан улстөрчид өөрсдийн хөрөнгө мөнгийг арвижуулагч томоохон угжийг гартаа оруулахын тулд зоргоороо аашилжээ.

Олонд мэдэгдэх мэдээллээр бол Сү.Батболд хэмээн сүйхээтэй эр Тавантолгойн ордоо гадныхнаас авч үлдэж, улмаар шанд нь “Ухаа худаг” гэж нэрлэгдэх хэсгийг таслан авч үлдээд, тухайн үеийн Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нартай хүч хавсран  “Энержи ресурс-ыг байгуулж байсан гэгддэг. Харин бодит байдал дээр энэ консорциумдаа улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг  элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон байдаг. Ямартаа л эзэмшигчдийнх нь нэрс Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү  гээд хөвөрч байхав. Гол нь 14 компаниар дамжуулан хууль зөрчин хуваан эзэмшиж буй эдгээр олигархиуд энэ ордыг луйвардан гартаа оруулж байгааг тухайн үеийн салбарын байгууллагууд нь мэдэж байсан ч, яаж ч чадаагүй байдаг. Ингээд Монголын улстөрөөр бизнес хийсэн олигархиудын луйвар хэрхэн явагдсаныг баримт түшин өгүүлье.


Баримт-1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн жишээг эндээс харж болно.


Таван толгойн нүүрсний ордоос солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тушаалаар 6 сарын хугацаагаар нөөцөд авсан байдаг. Нөөцөд авсан тухайн талбайд “Энержиресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны 7 дугаар сарын 8-нд өргөдөл өгснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ.


Харин ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн боловч ГУУКА-ны дарга Т.Занаширын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержиресурс” ХХК-д өгсөн байна. Энэ нь “Энержиресурс” ХХК-ийн ар болсон эзэн улстөрчдийн нөлөөллөөр хийгдсэн зүйл гэдэгт эргэлзэх шалтгааныг Тоншуул би олж харахгүй байна.


Баримт-2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Таван толгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 2006 оны 8 дугаар сарын 2-ны 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл АЗДТГ-ын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байсан байгаа юм. 


“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА- ны дарга асан Т.Занаширийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох тухай Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байгаа юм. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jrdhfjr 17DnhLabycfknfgpsp, [url=http://qwglaairylpq.com/] qwglaairylpq[/url], [link=http://fxuqbgoswrur.com/ ]fxuqbgoswrur[/link], http://nuwthymykdpq.com/
IP:46.161.9.8  2016-12-01 17:38:04
Billyciz wh0cd5342698 where can i buy viagra without a prescription
IP:46.161.9.20  2017-04-25 21:09:21
Billyciz wh0cd5342698 online cialis
IP:46.161.9.20  2017-04-29 19:59:39
Billyciz wh0cd5342698 buy cialis
IP:46.161.9.20  2017-05-10 06:22:48
Billyciz wh0cd336668 colchicine revia phenergan zyban eurax online anafranil 25 mg buy suhagra vardenafil
IP:46.161.9.20  2017-07-10 23:21:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.