Зургаа буудуулж амь үрэгдсэн залуу 90-ээд оны зартай атаманы хүү байжээ

2013/10/21
Share |
Хүмүүс:
Зургаа буудуулж амь үрэгдсэн залуу 90-ээд оны зартай атаманы хүү байжээ

Налайх дүүргийн II хорооны нутагт өнгөрсөн баасан гаригт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар цаг алдалгүй мэдээлж байсан билээ. Тус дүүргийн нутаг дахь “Мустанг” баарны дэргэд суудлын автомашин дотор нэг залуу сумны зургаан шархтай амиа алдсан байхад нь олсон. Хохирогчийг шөнө дундын үед олсон бөгөөд цагдаагийнхан шуурхай ажилласаны эцэст сэжигтэнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал зургаан удаа буудаж хүний амь хөнөөсөн ноцтой хэргийн мөрөөр УМБГ, НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд өнгөрсөн бямба гаригт хохирогчийг хэн болохыг тогтоосон байна. Баянгол дүүргийн харьяат Э гэх залуугийн цогцос машин дотроос олдсон бөгөөд зарим хэвлэлээр түүнийг олны танил хүн гэж бичсэн байгаа. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаачийн аав нь 1990-ээд онд болдоггүйгээрээ зартай нэгэн байсан гэнэ.

1990-ээд оны эхэн үед ОХУ-д дээрэм хийдэг байсан Яармагийн гурван бүдүүн гэх залуус байсан. Тэдний нэгнийх нь хүү болох 20 гаруй насны залуу, мөн эрүүгийнхний дунд алдартай “хар” Аагий гэх хүний хүүхэдтэй маргалдсанаас энэ ноцтой хэрэг гарчээ. Хэргийг шуурхай илрүүлэн өдгөө УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байгаа талаар “Өнөөдөр сонин”-д мэдээлжээ.

Энэ хэргийн талаар зарим нэг сайтад талийгаач нь 1990-ээд онд ОХУ-д дээрэм хийдэг байсан Яармагийн гурван бүдүүн гэх залуусын нэг болох Мөөнөөгийнх нь хүү хэмээн бичсэн байна. Харин энэ хэргийн сэжигтэн Алтансүхийн Мэндбаяр бол хороололд ажилладаг байсан “Sun town” баарны эзний хүү тодроод байгаа аж. Алтансүхийн Мэндбаяр маш хөдөлгөөнтэй залуу бөгөөд урагш Бээжин, Гонгконг, Сингапур зэрэг газарт очиж хулгай хийдэг нөхөр хэмээн түүнийг мэдэх нэг нь ярьж байгаа бөгөөд түүнийг цагдаагийнхан нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоожоо.

Мөн А.Мэндбаяр гэмт хэрэг хийх үедээ хэрэглэсэн буугаа, маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийж хадгалсан. Тэрээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас нисэх гэж байгаад баригдсан хэмээн mass.mn сайтад мэдээлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ð°Ð¼Ñ„Ñ–Ñ‚Ð°Ð¼Ñ –н Ð²Ñ–ÐºÑ–Ð¿ÐµÐ´Ñ –я как быстро сузить зрачки растениРµ ÑƒÑ‚Ñ€ÐµÐ½Ð½ÑÑ  слава как правильР½Ð¾ нюхать кокс АнонимаР¹Ð·ÐµÑ€ legalrc biz героин закладкР¸ калуга мдма дозировРºÐ° ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в МоршансРºÐµ Соль закладкР¸ волгогрР°Ð´ ÐÐ²Ñ‚Ð¾Ñ†Ð²ÐµÑ ‚ для новичкоР² БиографР¸Ñ в высоцкоР³Ð¾ употребР»ÐµÐ½Ð¸Ðµ фена 10 аналогоР² лекарстР²Ð° ВелаксиР½ Купить закладкР¸ спайс в ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ насвай как Фен по закладкР°Ñ… Купить Говно АстрахаР½ÑŒ ФенциклР¸Ð´Ð¸Ð½ википедР¸Ñ ÐÑŽÑ…Ð°Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ табак, купить Ð½ÑŽÑ…Ð°Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ табак, купить Ð½ÑŽÑ…Ð°Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ табак в Москве Как сделать jwh 018 в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … silkroad как зайти Где в КраснодР°Ñ€Ðµ можно купить Чешскую крону Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ порошки оптом nhch3 Что употребР»ÑÐµÑˆÑŒ легалку jwh 018 купить в москве ЗакладкР¸ соль в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ спайс россыпь в Катав-ив
IP:185.223.165.116  2018-04-25 22:53:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.