Хүмүүс: |
Нийслэлийн есөн дүүргийг эрүүл, аюулгүй байдлыг судалж, жагсаалт гаргажээ. Судалгаагаар Сонгинохайрхан хамгийн аюултай дүүргээр нэрлэгдсэн байна.
Харин хамгийн сонирхолтой нь Баянзүрх дүүрэг, Багахангайтай хамт эрүүл аюулгүй дүүргээр тодорсон байх юм. Энэхүү судалгааг өнгөрсөн нэгдүгээр сараас хийж эхэлсэн бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм ба хүний хөгжил, эдийн засаг, санхүү, засаглал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд 42 үзүүлэлтээр хийж "Эрүүл аюулгүй байдлын индекс"-ийг тогтоосон аж.
Ингэхдээ нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэн эсэх, хичнээн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй болох зэргийг судалсан байна. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн осол, гэмтэл, гэмт хэрэг гарах давтамж зэргээс нь хамаарч дээрх дүн гарчээ. Сонгинохайрхан дүүрэг эрүүл аюулгүй байдлын индексийн 10 үзүүлэлтийн зургаад нь муу үзүүлэлттэй гарсан байна.