Хүмүүс: |
Ми-8 онгоц найдваргүй гэдэг нь үнэн. Манай улсад байдаг Ми-8 онгоцнууд ихэвчлэн хугацаа нь дууссан, нислэг хийхийг хориглосон агаарын тээврийн хэрэгслүүд байдаг. Тиймээс нислэг хийхдээ осолдож аваар гаргадаг.
Ш.Отгонбилэг агсны үхэлд Ми-8 онгоц буруутай нь үнэн. 2001 оны 1-р сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд болсон энэ осолд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, Гамма агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилчид, Японы "NHK" телевизийн сэтгүүлчид амиа алдсан билээ.
ОБЕГ-ын гал сөнөөгчид болох 14 эрдэнэт хүний амийг мөн л Ми-8 нисдэг тэрэг авч одсон нь үнэн. 2007 оны 6-р сард Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түмрийг унтраахаар явсан ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн осолдож, 14 хүн амь насаа алдаж, 8 хүн хүндээр бэртэж, олон олон гэр бүл үр хүүхэд өнчирч үлдсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Мөнгөнморьтод гарсан Ми-8 онгоцны ослын гол шалтгаан нь Ми-8 онгоц гэдэг нь үнэн. Ослын буулт хийсэн Ми-8 онгоц ашиглалтын хугацаа нь дууссан байсан хэмээн эх сурвалжууд тэр даруйд нь мэдэгдсэн.
Ми-8 онгоцны гаргаж байгаа осол аваар бүхэн үнэтэй сургамж болж байгаа гэвэл худлаа. Учир нь баян тансаг амьдралд дуртай эрхмүүд маань хувийн ажилдаа Ми-8 онгоцыг хөлөглөж эрхэлдэг. Үүнээс болж мөн л өнгөрсөн долоо хоногт Ми-8 онгоц ослын буулт хийсэн.
Албаны тэргээр хувийн зугаа цэнгэлээ хөөдөггүй гэвэл худлаа. Баар ажиллуулж, газар тариалангийн бизнес эрхлэж огцом баяжсан “Симба” Батаа гэгч нөхөр одоогоос таван жилийн өмнө Батлан хамгаалах яамны өмч хөрөнгө болох Ми-8 нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үнэг хөөж яваад нисдэг тэрэг унагааж байлаа. Хамгийн хачирхалтай улсын олон зуун сая төгрөгийн үнэтэй нисдэг тэргээр ан ав хийж, хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж яваад эвпэж гэмтээсэн энэ эр ямар ч хариуцлага хүлээгүй өнгөрсөн.