“НОМИН”-гийн луйврыг хэрэглэгч нь илчиллээ

2013/10/23
Share |
Хүмүүс:
“НОМИН”-гийн луйврыг хэрэглэгч нь илчиллээ

Номин” супермаркет үнэ, үйлчилгээгээрээ нэр шигээ супер байж чадаж байгаа эсэхэд хэрэглэгчид сэтгэл дундуур байх болоод удаж байна. Тэдний төлөөлөл болсон зарим хүн ШӨХТГ-т гомдол гаргаснаар III, IV дүгээр хороолол дахь “Номин” супермаркет, “Номин” их дэлгүүрийг албаны хүмүүс уржигдар шалгасан юм.

ДЭЭРЭЛХҮҮ ХУДАЛДАГЧ БАЙЦААГЧИД БӨХӨЛЗӨВ

Арав хоногийн өмнө “Номин” их дэлгүүрээс өмд худалдаж авсан хэрэглэгч ШӨХТГ-т гомдол мэдүүлжээ. Иргэн Э тус дэлгүүрийн бэлэн хувцасны лангуунаас 29 мянга 999 төгрөгийн үнэтэй өмд сонгожээ. Гэвч энэ үнэ кассанд 32 мянга 999 болж бичигдсэн байна. Лангуу, касс хоёрынх нь үнэ зөрж үйлчлүүлэгчдээ бухимдуулсан  “Номин”-гийнх энэ удаад алдаагаа давтаж буйг иргэн Э сануулжээ. Үүнийхээ хариуд тэрээр дэлгүүрийн зохион байгуулагчаас “Сүртэй юм бэ. Ганц удаа л ингэж үнэ зөрж байна” гэсэн дээрэнгүй тайлбарынх нь бай болсон байна. Энэ мэтчилэн “Номин”-д хэчнээн хүн, хэр их мөнгөө хулхидуулсан бол доо гэх бодолдоо бухимдсан тэрээр “Танай дэлгүүрийг шалгуулна. Та нар биднийг энэ мэтээр байнга луйварддаг” гэжээ. Зохион байгуулагч хариуд нь “Явдаг газраараа яв” хэмээн аархасныг тэрээр хэллээ. ШӨХТГ-ынхан иргэн Э-гийн энэ мэдээллийн дагуу хороолол дахь “Номин” их дэлгүүр, “Номин” супермаркетад шалгалт хийсэн юм. Тус газрын байцаагчид үнэ зөрсөн лангуунаас хэд хэдэн бараа сонгож кассанд бичүүллээ. Ингэхэд лангууны үнээс кассан дээр хямдарч бичигдэв. Энэ ялгаагүй зөрчил гэдгийг улсын байцаагч анхааруулж, “Номин” их дэлгүүрт зөрчил гарсныг Зөрчлийн тухай хуудаст бичиж үлдээлээ.

 Дараа нь ШӨХТГ-ынхан “Номин”-гийнхноос лангуун дээрх барааны үнэ, кассанд зөрсөн байтал яагаад үйлчлэгч рүүгээ давшилсныг лавласан юм. Тэд “Менежер шинэ барааны үнийг явуулаагүй байсан юм. Олон барааны үнийг кассын сүлжээнд оруулахад хугацаа алддаг. Энэ хооронд тэр үйлчлүүлэгч шинэ үнэ нь бичигдээгүй бараа сонгож таарсан. Үүнд бид буруугаа хүлээж байна” гэв. Ингээд ШӨХТГ-ынхан удаа дараа ийм зөрчил илэрч, энэ шалтгаанаар танайд хаягласан иргэдийн гомдол тасрахгүй байгааг хатуу сануулав. “Номин”-г торгох болсноо ч дуулгалаа.  

БУТАРХАЙ МӨНГӨӨР ХӨЛЖИХ БИЗНЕС

“Номин” плазагийн хоёр давхар дахь “Номин” их дэлгүүрээс гарсан зөрчил нэгдүгээр давхрын “Номин” супермаркетад үргэлжиллээ. Бараа, бүтээгдэхүүнээ 99, 96-аар төгссөн тоогоор үнэлдэг “Номин”-гийнх нэг, дөрөв, таван төгрөгийн хариултыг хэрэглэгчиддээ өгөхгүй байгаатай бид таарлаа. Тэдний касс бүрт бутархай мөнгөний хариултаа аваагүй гэх хүмүүс зогсоно. Кассын нягтлан шалгалтын сургаар энд тэндээс нэг, тавтын дэвсгэр цуглуулах эрэлд гарав. Тэд  хормын дараа ирж “Үлдсэн хариултаа” аваарай хэмээнэ. Дараагийн касс мөн л нягтлан нь бутархай мөнгө авахаар явсан шалтгаанаар эзгүй байв.

Бид тус супер­маркетаар үйлчлүүлж байсан зарим хүний байр суурийг сонслоо. 

 

Баянгол дүүргийн иргэн Б.Өсөх-Эрдэнэ:

Манайх энд ойрхон арын байранд байдаг. Би байнга эндээс ээжийн захисан зүйлсийг авдаг. Бутархай төгрөг авч байгаагүй.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Цэнгэл:

Өмнө нь лангуун дээрх үнэ кассан дээр зөрөх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Сүүлийн үед үнэ нь зөрөх нь арай гайгүй болсон. Гэхдээ бутархай мөнгөний хариулт ерөөсөө өгөхгүй юм. Сая ч гэсэн дөрвөн төгрөг өгөөгүй.

 

Баянгол дүүргийн иргэн н.Тэрбиш:

Бутархай мөнгөний хариултыг албаны хүмүүсийн шаардлагаар өгөх шиг боллоо. Өмнө нь хэд хэдэн удаа тав, долоон төгрөгийн хариулт өгөөгүй.

 

СОЁЛТОЙ ЛУЙВАР

Энэ супер захад “Хямд үнэтэй бүтээгдэхүүн авъя гэвэл олныг ав. Урамшууллын бараанаас сонговол илүү үнийг төл. Уучлаарай кассанд бутархай мөнгө байхгүй тул 10-аас дооших төгрөгийг хариулж чадахгүй нь. Барааг кассанд бичүүлсэн л бол ямар ч тайлбаргүйгээр та үнийг нь төл” гэсэн соёлтой луйвар үйлчлэх аж. Энэ үйлчилгээ, үгсэд бухимдсан зарим үйлчлүүлэгч энэ талаар гомдоллоход худалдагч, зохион байгуулагч нь “Явах газраараа яв” хэмээн томордог жишиг тогтоод уджээ. Ийм гомдол ШӨХТГ-т байсхийгээд ирдэг тул энэ удаад торгохоос өөр аргагүй болсныг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн байцаагч К.Жархынбек онцоллоо.

Үргэлжлэл бий.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ героин в Сальске Москва ИзмайлоР²Ð¾ СеверноРµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Monkey 250mg Купить россыпь в НерчинсРºÐµ Тарко-Са
IP:141.101.132.139  2018-09-09 13:08:39
aderosrtin Муром купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:5.188.216.232  2018-10-08 09:56:14
Mzlcuqwp & Lt; & lt; & lt; no need & gt; & gt; & gt;, https://textuploader.com/d3q02 raspisanie_avtobusov_navoloki_ kineshma, https://textuploader.com/d3qg3 golaia_iuliia_grishnina, https://textuploader.com/d34qw stolen_kisses_nbsplv_perevod, https://textuploader.com/d3qrd nepali_christian_bhajan_book_f ree_download, https://textuploader.com/d3lgs avr_dosaaf_16_videoregistrator _polzovaniia, https://textuploader.com/d3ldn 3com_3c905c-tx-m_driver_window s_7_x64, https://textuploader.com/d34m8 jo_bheji_thi_dua_song_free_dow nload_dailymotion, https://textuploader.com/d3qdd obb_file_for_gta_vice_city_fre e_download, https://textuploader.com/d3ljr driver_fixer_kliuch_dlia_aktiv atsii_otzyvy_forum, https://textuploader.com/d3jy8 happy_bay_games_download_for_p c, https://textuploader.com/d3lmd sdelat_signu_v_fotoshope, https://textuploader.com/d34ze press_wall_mockup_free_psd, https://textuploader.com/d3lf0 bad_balloons_taylormadeclips, https://textuploader.com/d3lrw su_podium_v2_5_plus_keygen, https://textuploader.com/d3l47 vray_3_for_rhino_crack, https://textuploader.com/d343x bitcoin_miner_download_windows _cpu, https://textuploader.com/d343o download_adele_19_album_zip_fr ee, https://textuploader.com/d3qru skachat_programmu_09_ashkhabad a, https://textuploader.com/d3lcq iuta_zhili_byli_noty_dlia_fort epiano, https://textuploader.com/d3lbr nezhin_ichnia_raspisanie_avtob usov, https://textuploader.com/d3lfz skachat_boxboard_s_torrenta, https://textuploader.com/d3qtr deepak_chopra_books_in_hindi_p df, https://textuploader.com/d3q64 iw5sp_exe_free_download, https://textuploader.com/d34mb download_pokemon_omega_ruby_ro m_free, https://textuploader.com/d3lb7 shablon_dlia_zapolneniia_polis a_osago_serii_eee, https://textuploader.com/d346b daz_aiko_4_pro_bundle_torrent, https://textuploader.com/d3lrd tmpgenc_authoring_works_5_free _download, https://textuploader.com/d3jb3 vmware_vsan_license_key_genera tor, https://textuploader.com/d3lcm cm2_latest_setup_download, https://textuploader.com/d3qkj demkovich_sbornik_zadach_po_fi zike_gdz, https://textuploader.com/d34h7 windows_whistler_build_2419_is o, https://textuploader.com/d3qsq parovozik_umniasha_skachat_tor rent, https://textuploader.com/d3q56 prikaz_mvd_655_ot_30_iiunia_20 12, https://textuploader.com/d3lzi autocad_2014_32_bit___full_ver sion_with_crack, https://textuploader.com/d3li7 porno_video_syn_nasiluet_mat_s etup, https://textuploader.com/d3qdh download_gta_vice_city_v2_2013 _torent_tpb, https://textuploader.com/d3qhj skhemu_magnitofona_rostov_105_ stereo, https://textuploader.com/d3l38 videojet_1520_service_manual, https://textuploader.com/d3lng anna_kovaldi_ego_plennitsa, https://textuploader.com/d3qu2 gdz_tekstovye_trenazhery_2_kla ss_golub, https://textuploader.com/d3ljq koreiskie_propisi_skachat, https://textuploader.com/d34dh lucido_lc_65_lc_99_instruktsii a,
IP:5.62.155.47  2018-11-25 15:29:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.