Мисс Ариунцэцэгийн хайрын ундарга хэн бэ?

2013/10/24
Share |
Хүмүүс:
Мисс Ариунцэцэгийн хайрын ундарга хэн бэ?

Алтны магнаттай дэр нэгтгэж, хөөрхөн охиндоо М.Хайрмаа гэх нэр хайрласан мисс Д.Ариунцэцэг өдгөө Сингапурт амьдарч буй. “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөн “Ард түмний мисс” алдрыг хүртсэн эгэл даруухан энэ бүсгүй олны нүдэнд төдийлөн өртөх дургүй. Эх орондоо ирэхээрээ томоохон арга хэмжээнд оролцож, реклам сурталчилгааны зураг авахуулаас бусад үед тун нууцлаг байдаг тэрбээр гэр бүлийн амьдралаа ихэд эрхэмлэдэг нэгэн. Тиймээс топ модель Д.Пүрэвсүрэнд чичлүүлэн байж Ц.Мянганбаяртай эхлүүлсэн амьдралдаа огтхон ч харамсдаггүй бөгөөд насны зөрүүтэй сонголт нь эд хөрөнгө бус чин сэтгэлийн хайр дээр тогтсон гэдгийг баталсаар ирсэн. Хэдийгээр эхнэртэй эрийн өвөрт шургасан гэх хэл амнаас болж хилийн чанадыг зориход хүрсэн ч гэлээ, өнөө цагийн мисс нэртэй шунал нь дэндсэн хүүхнүүд шиг элдэв брэнд гоёл шүтэж, “од” болохыг хүсдэггүй түүнд ам сайтай хүн олон байдаг юм билээ.Юутай ч энэ олон жил хажуудаа хүнгүй байсан ч Ариунцэцэгийг үргэлж хөглөж,ирлэж өгдөг хүн нь түүний хайрын ундарга болсон бяцхан охин ьн ажээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.