Халзан Дээгий Швецарын вокзал дээр эрх чөлөөтэйгөө харуулжээ

2008/05/20
Share |
Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | 
Халзан Дээгий Швецарын вокзал дээр эрх чөлөөтэйгөө харуулжээ

Рок попын дуучид гадаад амьдарч байгаа монголчуудынхаа урилгаар очиж дуу хуураа өргөж нутаг орноо санагалзан суугаа элэг нэгтнүүддээ сэтгэлийн дэм өгдөг. Толгой дээрээ төрийн сүлдээ шивж эх оронч гэдэгээ илэрхийлсэн халзан Дээгий 2008 оны эхээр Европы хэд хэдэн орноор ганцаараа аялахад тоглолтыг нь зохион байгуулсан Монгол залуучууд түүнийг аятай тухтай байлгахын тулд ихэд чармайж өндөр үнэтэй ресторанд аваачиж дайлжээ. Уусан архиндаа халамцсан Дээгий `Би билэг танхай Монгол дуучин, харийн нутагт ирсэн ч гэсэн хэн нэгнээс айхгүй ганцаараа чөлөөтэй явж хоттой танилцана` гэж зөрүүдэлсээр явжээ. Тэгээд ойролцоох галт тэрэгний буудал дээр Монгол үндэстнийхээ хантаазтай уртын дуу аялчихсан сууж байхтай нь нэгэн Монгол эмэгтэй таарч гэртээ авчирч хонуулжээ. Маргааш өглөө нь гэнэт ухаан орсон Дээгий ихэд ичиж нутаг нэгтнийдээ байгаагаа мэдэж баярласандаа гэрийн эзэгтэйг тэвэрч үнссэн гэнэ.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.