Машинаас ч үнэтэй “цүнх” барьдаг хатагтай хэн бэ?

2013/10/28
Share |
Хүмүүс:
Машинаас ч үнэтэй “цүнх” барьдаг хатагтай хэн бэ?

Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн эхнэр Э.Туул сүүлийн үед загварын ертөнцөд цахиур хагалаад байгаа. Гадаад харилцааны сайд Эрдэнэчуулууны охин Э.Туул хилийн чандад боловсрол эзэмшсэн, биеэ тун сайн авч явдаг, бас гадны дотны одуудтай найз гээд олон юмаараа үеийнхээ хүүхнүүдээс ялгарч байгаа. Сүүлийн үед машины рекламанд тоглож, орой бүр цэнхэр дэлгэцээр гарах болсон Э.Туулыг сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Хамгийн сонирхолтой нь түүний барьсан цүнхийг харсан хүмүүс “Рекламдаж байгаа машинаасаа үнэтэй цүнх барьж” хэмээн толгой сэгсэрч байх юм. Монголын бизнесийн ертөнцөд “Бренд хатагтай” гэж нэрлэгдэх болсон Э.Туулын эдлэж хэрэглэж, өмсөж зүүж байгааг гайхах хүмүүс дэндүү олон байна. Бизнесмэн хатагтай гэхээсээ илүүтэй Монголын тэргүүн баян Ш.Отгонбилэгийн Содбилэгийн эхнэр гэдгээрээ илүүтэй олонд танигдсан “Хайрын хурим” салоны эзэгтэй Э.Туул уг нь хар нялхаасаа Унгарт өсөж торниж, Америкт сургууль төгсөж, дэлхийн хэмжээний одуудтай найзалж нөхөрлөж явдаг орчин үеийн элит, дээдсийн зиндааны бүсгүй яахын аргагүй мөн. Тиймдээ ч тэрээр сүүлийн үед бизнес, мөнгө гэхээсээ илүүтэй хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож ядууралтай тэмцэхээр шулууджээ. Өөрөөр хэлбэл барууны одууд эхлээд хөл дээрээ тогтчихоод дараа нь нэр хүндээ дээшлүүлэх, олонд хүлээн зөвшөөрөгдөх гэж бүхэл бүтэн PR-ын баг ажилуулж ядуу буурай улс оронд туслах, сайн үйлс хийх зэрэгт хөрөнгө мөнгөнийхөө тодорхой хувийг зориулдаг байна. Яг энэ жишгийн дагуу Э.Туул баячуудын эхнэрүүдээс анх удаа сан байгуулж олон нийтийн тусын тулд оддын замналаар замнах боллоо. 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.