УГЖ Т.Ариунаа хуулийнханд хатуурхав

2008/05/20
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
УГЖ Т.Ариунаа хуулийнханд хатуурхав

`Ноёд ` группын захирал Ц.Буяндоржийг дуучин Ариунаагийн нөхөр гэдгээр нь хүмүүс андахгүй. Архи үйлдвэрлэж спиртийн наймаа олон жил хийсэн тэрээр 1 тэрбум гаруй төгрөгний татвараас зайлс хийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бөгөөд ойрын үед шүүх хурал нь болох байсан ч тодорхой хугацаагаар хойшлогдсон. Нөхрийнхөө энэ байдлаас болоод дуучин Ариунаа сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч, сонгуулийн сурталчилгаанд ч явах завгүй нөхрөө уснаас хуурай гаргахын тулд нойр хоолгүй цагдаагийн газраар гүйж яваа сурагтай. Тэрээр улсын дээд албан тушаалтнуудын хаалга үүдийг онголзуулан зарим нэгэн дээр нь орж `Та нар миний нөхрийг дарамталдаг хэн юм вэ? Дээрээс битгий чулуу шидээд бай. Томчуудаас шоронд орох ялтай олон хүн сул чөлөөтэй явж байна ш дээ. Миний нөхрийг торны цаана суулгавал дэмий шүү ` гэж гудамжны авгай шиг хашгирч үүдний харуулуудыг нь дайрчих шахан гүйн оджээ.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.